Бакалаврын мэргэжлүүдийн танилцуулга

ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР

Хөтөлбөрөөр олгох мэдлэг, эзэмших ур чадвар:

Уурхайн цахилгаан тоног төхөөрөмж ашиглалт чиглэлээр төгсөгч нь эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу уул уурхайн (уул уурхайн компаниуд) болон бусад үйлдвэрүүдэд (цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хэрэглэх компаниуд) ашиглагдаж байгаа цахилгаан тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан хийх, эрдэм шинжилгээ, зохион бүтээх ба удирдан зохион байгуулах /уул уурхайн үйлдвэрийн цахилгаан хангамжийн систем, түүний элементүүд болон цахилгаан тоног төхөөрөмжийг тооцоолж сонгох, машин, механизмын автоматчилагдсан цахилгаан хөтлүүрийн бүтэц схемийг боловсруулж тооцоолох, экскаватор, өрмийн машин болон бусад цахилгаан тоног төхөөрөмжид үзлэг, үйлчилгээ, хэмжилт, тохиргоо хийх, тэдгээрийн эвдрэл, саатлыг илрүүлэх, оношлох засварлах/ чадваруудыг эзэмшсэн уул уурхайн цахилгааны инженер болно.

Мэргэжлийн зориулалт:

Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт болон түгээлтийн салбарт, мөн цахилгааны өндөр хэрэглээтэй үйлдвэрт цахилгаан системийн болон тоноглолын найдвартай хэвийн ажиллагааг хангахад зориулагдсан хяналт удирдлагын автомат систем, реле хамгаалалт, автоматикийн төхөөрөмжийн үйлчилгээ засвар, тохируулга хийх, зохион бүтээх ажлыг гүйцэтгэнэ.

Мэргэжилтний мэдлэг, чадвар, дадал, хандлага:

Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээлтийн системийн горимын ажиллагааг хянах, удирдах, хэвийн бус горимыг оновчтой зохицуулах, системийн хэмжээний аваараас урьдчилан сэргийлэх зориулалт бүхий автомат тоног төхөөрөмж, тэдгээрийн ажлын горимд дүн шинжилгээ хийх, болон үйлдвэрийн цахилгаан хангамжийн технологийн процессын автоматжуулалтын төхөөрөмжийн үйлчилгээ засвар тохируулгыг гүйцэтгэх мэдлэг чадвартай байна. Системийн автоматик, реле хамгаалалт, хэмжилт мэдээллийн тоон технологын техник төхөөрөмжийг ашиглах, удирдлагын микропроцессор компьютерийн системийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх онол практикийн мэдлэг, чадварыг эзэмшсэн байна.

Мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлага :

Цахилгаан системийн болон үйлдвэрийн цахилгаан хангамжийн хэвийн ажиллагааг хангах, аваари саатлаас урьдчилан сэргийлэх, аваарын горимд дүн шинжилгээ хийж үүсэж болзошгүй хэвийн бус горимоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх, горимын оновчлол, хэмжилт мэдээлэл, хяналт удирдлагын электрон болон микропроцессорын багаж, төхөөрөмжүүдийг сонгож систем бүрдүүлэх, тэдгээрийн үйлчилгээ, программын болон аппаратын тохируулга зүгшрүүлэлтийг хийх, хамт олныг удирдан ажиллах түвшинд бэлтгэгдсэн байна.

Ажлын байр :

  • Бүх уул уурхайн үйлдвэрүүд болон аж үйлдвэрийн газруудад
  • Тохируулгын инженер
  • Цахилгааны инженер
  • Цахилгаан хангамжийн системийн инженер
  • Угсралтын инженер
  • Цахилгаан тоног төхөөрөмжийн техник хяналтын улсын байцаагч, мэргэжилтэн
  • Цахилгаан шугам сүлжээний цахилгааны аюулгүй байдал хариуцсан инженер
  • Дэд станцын ээлжийн инженер
  • Үйлдвэрийн лабораторийн инженер
  • Цахилгаан хөтлүүр автоматжуулалтын инженер
  • Технологийн процессын автоматжуулалтын инженер гэх мэт мэргэжлүүдээр ажиллах боломжтой.


МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

Мэргэжлийн зориулалт:

Мэдээллийн Технологийн инженер нь програмист, мэдээллийн системийн админ, өгөгдлийн сангийн админ, сүлжээний админ, сүлжээний инженер, системийн шинжээч, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн, нууцлал хамгаалалтын мэргэжилтэн, веб сайт хөгжүүлэгч, мобайл апп хөгжүүлэгч зэрэг мэргэжлүүдээр ажиллах боломжтой

Мэргэжилтний мэдлэг, чадвар, дадал, хандлага:

  • Мэдээлэл, холбооны технологийн суурь мэдлэгийг эзэмших, түүнийг ашиглах чадвар
  • Мэдээлэл, холбооны технологийн ахисан түвшний мэдлэг, арга хэрэгсэлүүд, тэдгээрийг ашиглах чадвар
  • Инженерчлэлийн болон бусад асуудлыг шинжлэн судлах, шийдвэр гаргах чадвар
  • Туршилт судалгаа хийх, мэдлэг бүтээх чадвар

Мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлага :

Мэдээллийн Технологийн инженер нь орчин үеийн зохион бүтээгч инженерүүдэд тавигдах нийтлэг шаардлагуудыг хангасан техникийн сэтгэлгээний өндөр хөгжилтэй, ёс суртахууны өндөр соёлтой, програм хөгжүүлэх түгээмэл чадваруудыг эзэмшсэн байна.

Ажлын байр :

  • Програмист
  • Сүлжээний инженер, эрхлэгч
  • Систем хөгжүүлэгч
  • Системийн шинжээч
  • Мобайл аппликейшн хөгжүүлэгч
  • Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн
  • Мэдээлэл зүйн багш
  • Мэдээллийн технологийн төслийн менежер
  • Вэб хөгжүүлэгч
  • Өгөгдлийн сангийн архитектор


  • Энэ нийтлэлийг хуваалцах