Хөтөлбөрөөр олгох мэдлэг, эзэмших ур чадвар:
Уул уурхайн машин тоног төхөөрөмж чиглэлээр төгсөгч нь эзэмшсэн мэргэжлийн дагуу уул уурхайн салбаруудад (уул уурхайн компаниудад) ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээг хариуцах, зохион байгуулах, эрдэм шинжилгээ, зохион бүтээх ба удирдан зохион байгуулах /уул уурхайн машин тоног төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээг зохион байгуулах асуудлыг шийдвэрлэх, уул уурхайн үйлдвэрийн нөхцөлд тохируулан машин тоног төхөөрөмжийг харьцуулан зөв сонголт хийх, гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох засварлах, хэмжилт, тохиргоо хийх, аливаа хийцийн тоног төхөөрөмжийн зураг дүрслэлийг уншиж ойлгох, ашиглах, зохион бүтээх, засварлах/ чадваруудыг эзэмшсэн уул уурхайн инженер-механик болно.
Мэргэжлийн зориулалт:
Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ, оношлогоо хариуцсан инженер.
Мэргэжилтний мэдлэг, чадвар, дадал, хандлага:
Уул уурхайн машин тоног төхөөрөмж чиглэлээр төгсөгч нь эзэмшсэн мэргэжлийн дагуу уул уурхайн салбарт (уул уурхайн компаниудад) ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүдийн зохиостой ашиглалт (засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулах, эвдрэл гэмтлийг илрүүлэн оношлох, засварлах, хэмжилт тохиргоо хийх) болон эдрэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх (тоног төхөөрөмжүүдийн харьцуулалтын тооцоонд үндэслэн зохистой сонголт хийх, ашиглалтын нөхцөлд тохирсон шинэ машин, механизм зохион бүтээх гэх мэт) чадваруудыг эзэмшсэн, нийгэм болоод салбарын хүрээнд хүлээх хариуцлагаа бүрэн ухамсарласан, бие болоод сэтгэлийн зөв төлөвшил бүхий уул уурхайн инженермеханик болно.
Мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлага :
Ажлын байр :
Хөтөлбөрөөр олгох мэдлэг, эзэмших ур чадвар:
Автомашин ашиглалт, авто аж ахуй мэргэжлийн чиглэлээр төгсөгч нь эзэмшсэн мэргэжлийн дагуу тодорхой салбаруудад ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн ашиглалт, үйлчилгээг хариуцах, эрдэм шинжилгээ, зохион бүтээх ба удирдан зохион байгуулах /автомашин, түүний агрегат системүүдийн бүтэц, ажиллагаа, ашиглалт, засварын тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоо хийх, аливаа хийцийн тоног төхөөрөмжийн зураг дүрслэлийг зурах, уншиж ойлгох ашиглах/ чадваруудыг эзэмшсэн авто тээврийн инженер болно.
Мэргэжлийн зориулалт:
Автомашины техникийн үйлчилгээ, засварын газруудад механикч инженерээр ажиллах, тээвэр болон замын хөдөлгөөн зохион байгуулах байгууллагууд, төр захиргааны байгууллагуудад ажиллах.
Мэргэжилтний мэдлэг, чадвар, дадал, хандлага:
Автомашины зохион байгуулалт, бүтэц, үйл ажиллагаа болон түүний ашиглалтын талаарх өргөн мэдлэгтэй, автомашинд техникийн үйлчилгээ, засварыг технологийн дагуу хийх, автомашины оношлогооны болон засвар, үйлчилгээний тоног төхөөрөмжийг ашиглах, авто үйлчилгээний газрын төсөл зохиох, замын хөдөлгөөний нөхцөлтэй уялдуулан замын хөдөлгөөнийг осолгүй зохион байгуулах зэрэг чадварыг эзэмшсэн байна.
Мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлага :
Мэргэжилтэн нь тухайн мэргэжлийн хүрээнд тулгарсан асуудлыг мэдэрч шийдвэрлэн хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцдог бүтээлч, хамтач, үйлчилгээний соёлтой, мэргэжилээ бие даан дэвшүүлэн сурч чаддаг, үнэнч шударга, зарчимч байх шаардлагатай.
Ажлын байр :