“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олон Монгол түмний уламжлалт сар шинийн баярын босгон дээр улиран одож буй жилийн хөдөлмөрийн аваргуудаа  тодруулдаг уламжлалтай. Урвуулагч  хэмээх шарагчин гахай жилийн хөдөлмөрийн аваргуудаар:

  • Тэргүүний багш - Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор Ч.Отгончимэг
  • Тэргүүний ажилтан - Хүний хөгжлийн төвийн тэргүүлэх мэргэжилтэн Ч.Уранчимэг
  • Тэргүүний гэрээт багш - ХАБЭА сургалтын гэрээт багш Д.Оюунцэцэг
  • Тэргүүний ажилчин - Хангамж, Үйлчилгээ, Аж ахуйн хэсгийн гадаа талбайн цэвэрлэгч Г.Болзоо
  • Тэргүүний оюутан - Мэдээллийн технологи-2 ангийн оюутан М.Амарзаяа нар тодорлоо.

"Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал, доктор Д.Зоригтхүү Шарагчин гахай жилийн хөдөлмөрийн аваргуудад баяр хүргэж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

  • Энэ нийтлэлийг хуваалцах