БНХАУ-д шинэ төрлийн Корона вирусийн халдварт өвчин дэлгэрч, халдвар авсан болон нас барсан хүний тоо нэмэгдэж байна. Энэ нь тус улсын нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж саад бэрхшээл учирч, нийт ард түмэнд томоохон сорилт тулгараад байна. Энэхүү хүнд цаг үед “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш, ажилтнууд сэтгэлийн хандив цуглуулж БНХАУ-ын элчин сайдын яаманд хүлээлгэн өглөө.

 “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь БНХАУ-ын их дээд сургуулиуд, судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгааны төслүүд хамтран хэрэгжүүлж байна.

Хандивын арга хэмжээг дэмжин хамтран ажилласан сургуулийн нийт багш, ажилтан та бүхэнд талархал илэрхийлье.

“ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” ДЭЭД СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

  • Энэ нийтлэлийг хуваалцах