2020-2021 оны хичээлийн шинэ жилд шилдэг элсэгч, амжилт гаргасан багш, оюутнуудад тэтгэлэг гардууллаа.Тэтгэлэг гардуулах үйл ажиллагаанд 2003 оны “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Цахилгаан систем автоматжуулалт ангийн төгсөгч, УИХ-ын гишүүн Д.Батлут, н.Гансүх, Орхон аймаг дахь Капитрон банкны захирал Ё.Оюунчимэг багш, ажилтан, оюутнууд оролцлоо.

2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын 6 хөтөлбөрт 80 оюутан шинээр элсэж 7 хөтөлбөрт өдрийн ангид 424, эчнээ ангид 76 оюутан, нийт 500 оюутан, магистрын 6 хөтөлбөрт 24 оюутан, ахлах сургуулийн 9,10, 11, 12-р ангид 90 сурагч суралцаж байна..

Нээлтийн арга хэмжээний үеэр өнгөрсөн хичээлийн жилд амжилт гаргасан багш,  оюутнуудад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн хамтран ажилладаг байгууллагуудын нэрэмжит тэтгэлэг гардууллаа. Үүнд:

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэрэмжит тэтгэлгийг 3.2 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй суралцаж, захирлын нэрэмжит хуудсанд 4 удаа дараалан бичигдсэн

  • Цахилгаан систем автоматжуулалт-4 ангийн оюутан М.Азжаргал, Б.Ганцоож,  
  • Цахилгаан систем автоматжуулалт-3 ангийн оюутан Б.Нарангарав,
  • Мэдээллийн технологи-3  ангийн оюутан  Т.Буянхишиг, М.Амарзаяа, Б.Батхүлэг       

нарын 6 оюутан тус бүрд сургалтын төлбөрийн 60% хөнгөлөлт,

  • Авто инженер-4 ангийн оюутан Б.Бүдбазар, Г.Тэмүүлэн, О.Амаржаргал,
  • Цахилгаан систем автоматжуулалт -3  ангийн оюутан  Г.Одмаа,     
  • Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж-4  ангийн оюутан С.Сундуйжанцан,  
  • Мэдээллийн технологи-4  ангийн оюутан  Л.Чимэддорж, Э.Бямбасүрэн   
  • Мэдээллийн технологи-2  ангийн оюутан  Б.Ганбат,     
  • Механик инженер-4 ангийн оюутан М.Насанбаяр,                
  • Механик инженер-3 ангийн оюутан А.Даржаа, Б.Чойжамц                         
  • Уул уурхайн ашиглалтын технологи -3 ангийн оюутан  Д.Бямбарагчаа,
  • Ашигт малтмал баяжуулалтын технологи-4 ангийн оюутан М.Маралмаа нарын 13 оюутан тус бүрд сургалтын төлбөрийн 30% хөнгөлөлт, "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн Ахлах сургуулийн 12-р ангийн сурагч  А.Номин-Эрдэнэ, С.Энхсаруул нарын 2 сурагч тус бүрд сургалтын төлбөрийн 50% хөнгөлөлт тус тус олголоо.

“Монгол 21”сангийн тэтгэлэг:

  • "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн багш И.Оюунтуяа,
  • Ашигт малтмал баяжуулалтын технологи-4 ангийн оюутан Б.Чимэглхам    
  • Цахилгааны инженер-2 ангийн оюутан Э.Долгормаа,

Капитрон банкны тэтгэлэг:

  • Цахилгааны инженер -2 ангийн оюутан П.Ганзаяа,

"Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн 2003 оны төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг:

  • Цахилгааны инженер-1 ангийн оюутан Б.Билгүүн

“Шилдэг видео цахим” хичээлийн уралдааны тэтгэлэг:

Суурь шинжлэх ухааны тэнхимийн дэд профессор С.Цээлэй,  Эрчим хүч мэдээллийн технологийн тэнхимийн багш А.Түвшинжаргал, Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш Ч.Баасанжаргал нарт тус тус гардууллаа.

  • Энэ нийтлэлийг хуваалцах