Эрдэнэтийн-Овоо ордын хүдрийн (чулуулгийн) эзлэхүүн жин, нягт, физик-механикийн шинж чанарыг нарийвчлан судалж, шинэчлэн тогтоох судалгааны ажлын тайлангийн хурал 2020 оны 12 сарын 08-ны өдөр цахимаар явагдлаа. Уг тайлангийн хуралд ШУТИС-ын харьяа Уул уурхайн хүрээлэнгийн захирал Х.Жаргалсайхан, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн Үйлдвэрийн бодлогын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга Д.Нямдорж, Ерөнхий геологич Д.АлтанхуягЕрөнхий уурхайчин П.Түвшинжаргал, Хөгжлийн хэлтсийн Тэргүүлэх инженер Д.Эрдэнэбаатар, Геологи маркшейдерийн хэлтсийн орлогч дарга, Ерөнхий маркшейдер П.Даваабаяр, Геологи бодлого төлөвлөлтийн товчоон дарга О.Батгэрэл, Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр техникийн албаны дарга Б.Намуунгэрэл, Үйлдвэр техникийн албаны Тэргүүлэх инженер Б.Октябрь, Ил уурхайн Үйлдвэр техникийн албаны геотехникийн инженер Д.Эрдэнэбаатар, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдэм шинжилгээ судалгаа хариуцсан орлогч захирал Ц.Төгсбуян, Уул уурхайн тэнхимийн багш нар оролцлоо.  

Тайлангийн хурлыг нээж Ц.Төгсбуян хэлсэн үгэндээ уг судалгааны ажлыг хийснээр манай сургуулийн багш нарын болон үйлдвэрийн инженерүүдийн судалгааны ур чадвар нэмэгдсэн өгөөжтэй, үр дүнтэй ажил байсныг хэллээ. Судалгааны ажлын тайланг Эрдмийн зөвлөлийн гишүүн, Уул уурхайн тэнхимийн зөвлөх профессорҮйлдвэрийн бодлогын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга, доктор Д.Нямдорж тавьж амжилттай хамгааллаа.  

  • Энэ нийтлэлийг хуваалцах