“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн намрын “Эрдмийн чуулган” эрдэм шинжилгээний хурлыг магистрантуудын дунд 2020 оны 12-р сарын 18-нд цахимаар зохион байгууллаа.  

Тус эрдэм шинжилгээний хурал нь 2007 оноос хойш 20 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа ба энэ жилийн хуралд нийт 5 илтгэлийг хэлэлцүүлсэн.

Хурлын комиссын даргаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү (Ph.D), Нарийн бичгийн даргаар Ц.Төгсбуян (M.Eng), гишүүдээр Ж.Баатархүү (Sc.D) Проф., Д.Нямдорж (Ph.D)  Хүндэт проф., Н.Манчук (Ph.D), Д.Болор-Эрдэнэ (Ph.D) Дэд проф., Л.Наранцэцэг (Ph.D)  Дэд проф., С.Эрдэнэбат (Ph.D)  Дэд проф., Б.Хээрийнбаатар (Ph.D) Дэд проф. нар ажиллалаа.

Хуралд оролцогч магистрантууд цаашдын судалгааны ажилдаа тусгах салбарын эрдэмтэн судлаачдаас үнэтэй санал шүүмж, зөвлөмж сонссон үр дүнтэй хурал болж өндөрлөлөө. 

  • Энэ нийтлэлийг хуваалцах