Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор олон улсын Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал(ХЭМАБ)-ын ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах” зөвлөх үйлчилгээ, сургалтын ажлыг 2020 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Зөвлөх үйлчилгээ, сургалтын ажлын хүрээнд үйлдвэрийн газрын ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны төлөв байдлыг тодорхойлж, үйл ажиллагаанд мөрдөж байгаа ХЭМАБ-ын 26 баримт бичиг, 65 бүртгэлийн маягтад дүн шинжилгээ хийж ажиллалаа.

MNS ISO 45001:2018 стандартын шаардлагыг ханган үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд шаардлагатай сургалтыг зохион байгуулах ажлын хүрээнд  MNS ISO 45001:2018 стандартын танилцуулах сургалтад 39 бүтцийн нэгжийн 3030 ажилтан, MNS ISO 45001:2018 стандартын хэрэгжүүлэх сургалтад 21 бүтцийн нэгжийн 47 ажилтан, ХЭМАБ-ын дотоод аудитын сургалтад 18 бүтцийн нэгжийн 29 ажилтан, Эрсдэлийн менежментийн сургалтад 11 бүтцийн нэгжийн 17 ажилтан тус тус хамрагдсан байна.

Зөвлөх үйлчилгээ, сургалтын ажлын тайлангийн хурал 2020 оны 12 дугаар 17-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдаж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ХЭМАБ-ын менежментийн тогтолцоонд MNS ISO 45001:2018 стандартын шалгуураар Олон улсын итгэмжлэлийн байгууллагаар баталгаажуулалт хийлгэх бэлтгэл ажлыг хангасан онц ач холбогдол бүхий зөвлөх үйлчилгээ, сургалтын ажил байсан гэж хуралд оролцогчид дүгнэлээ. 

  • Энэ нийтлэлийг хуваалцах