“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Удирдах зөвлөл 2021 оны 03 сарын 12-ны өдрийн 10 цагаас Google meet ашиглан цахимаар хуралдлаа.

Удирдах зөвлөлийн хуралд

  • О.Хуягцогт, БСШУ-ны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Удирдах зөвлөлийн дарга;
  • Ц.Баяр-Эрдэнэ, Төрийн өмчийн хорооны бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн;
  • Б.Дэлгэржаргал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн хэлтсийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн;
  • Б.Мөнгөнбагана, БСШУ-ны яамны Хуулийн хэлтсийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн;
  • Х.Энхжаргал, ШУТИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал, Удирдах зөвлөлийн гишүүн;
  • И.Хүрэлчулуун, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн тэргүүлэх инженер, төгсөгчдийн төлөөлөл;
  • Д.Болор-Эрдэнэ, Сургалтын албаны дарга, багш нарын төлөөлөл;
  • О.Ууганбаяр, Оюутны зөвлөлийн дарга, оюутны төлөөлөл нар оролцлоо.

Удирдах зөвлөлийн хурлаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн босго оноо, элсэлт авах хөтөлбөрүүд, хяналтын тоог баталж, Техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх талаар дэмжсэн.

  • Энэ нийтлэлийг хуваалцах