2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улирлын “Эрдмийн чуулган” эрдэм шинжилгээний хурал 2021 оны 03-р сарын 25-26-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдлаа.  

Тус эрдэм шинжилгээний хурал нь 2007 оноос хойш 21 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа ба энэ жилийн хуралд оюутны төрөлд 13 илтгэл, багш нарын төрөлд 6 илтгэл тус тус  хэлэлцэгдлээ.

Хуралд уул уурхайн баяжуулалт, механик, менежмент, мэдээллийн технологийн чиглэлээр илтгэлүүд тавигдаж, салбарын эрдэмтэн судлаачдаас санал шүүмж, зөвлөмж өглөө. Хурлын комиссын даргаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү (Ph.D), Нарийн бичгийн даргаар Ц.Төгсбуян (MS.с), гишүүдээр Ж.Баатархүү (Sc.D) Проф, Д.Нямдорж (Ph.D)  Хүндэт проф, Н.Манчук доктор (Ph.D), Д.Болор-Эрдэнэ (Ph.D)  Дэд проф, Л.Наранцэцэг (Ph.D)  Дэд проф, С.Эрдэнэбат (Ph.D)  Дэд проф, Б.Хээрийнбаатар (Ph.D)  Дэд проф, Д.Заяабаатар (Ph.D)  нар ажиллав.

Багшийн төрөлд:

Л.Ундраа /Механикийн тэнхимийн багш/ “Эд ангийн элэгдсэн гадаргууг сэргээн засварлахад шаардлагатай тоног төхөөрөмжийн загвар” илтгэлээр 1-р байранд;

Ч.Отгончимэг /Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор/ “Тээрмийн синхрон хөдөлгүүрийн U хамаарамжийн шинжилгээ” илтгэлээр 2-р байранд; 

Б.Алтансанаа /Механикийн тэнхимийн дэд профессор/ Ухалтад бэлтгэх дэд системийн ашиглалтын үеийн найдвартай ажиллагааны үзүүлэлтүүд” илтгэлээр 2-р байранд; 

Оюутны төрөлд:

М.Амарзаяа /удирдсан багш У.Баттулга (MSc)/ “Оюутны туслах” гар утасны программ хөгжүүлэх судалгаа” илтгэлээр 1-р байранд;

Б.Нарангарав, Б.Мөнхжаргал нар /удирдсан багш А.Түвшинжаргал (MSc)/ “Ардуино ашиглан 1 фазын цахилгаан хөдөлгүүрийн давтамжийн хувиргагчийг хийж туршсан зарим үр дүн” илтгэлээр 2-р байранд; 

Б.Батхүлэг /удирдсан багш У.Баттулга (MSc)/ “Залуус” зоогийн газрын хоол захиалгын системийг хөгжүүлэх” илтгэлээр 3-р байранд тус тус шалгарлаа.

Хурлын илтгэлүүдийг цахимаар тус сургуулийн веб хуудсанд байршуулах бөгөөд албан ёсны “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д хэвлүүлж, нийтийн хүртээл болгох юм.

  • Энэ нийтлэлийг хуваалцах