"Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн нэрэмжит Математик-Байгалийн ухааны нэгдсэн VI олимпиад 2021 оны 03-р сарын 26-27-ны өдрүүдэд 2 үе шаттай цахимаар амжилттай зохион байгуулагдлаа. 

Математик - Байгалийн ухааны бүсийн олимпиадын зорилго нь сурагчдын математик, байгалийн ухааны хичээлд шимтэн суралцах сонирхлыг дэмжих, шинэ зууны өндөр мэдлэг, ур чадвартай инженер бэлтгэхэд хувь нэмэр оруулах, улс, аймгийн төрөлжсөн олимпиадын бэлтгэлийг хангах, эрчимжүүлэх, "Эрдэнэт цогцолбор" дээд сургуульд элсэн суралцагчдын чанарыг сайжруулахад оршино.

Олимпиадад  Дархан, Архангай, Сэлэнгэ, Ховд, Увс, Булган, Дундговь, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулиас нийт 669 сурагч бүртгүүлснээс 618 сурагч Олимпиадын эхний шатанд оролцлоо. Олимпиадын эхний шатнаас шалгарсан 81 сурагч 2 дахь шатанд оролцсон.  Олимпиадад оролцсон  сурагчдаас  нийт 24 сурагч алт, мөнгө, хүрэл медалийн шагнал хүртэж 12-р ангийн нийлбэр дүнгээр эхний байранд шалгарсан 6 сурагч "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт 10-20 кредитийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, 9-11-р ангийн нийлбэр дүнгээр эхний 6 байранд шалгарсан 18 сурагч "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн Ахлах сургуулийн 10-12-р ангид сургалтын төлбөрийн 30-50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр шагнууллаа. 

Нийлбэр дүнгээр медальт байранд шалгарсан сурагчдын нэрс:

Овог нэр

Аймаг

Сургууль

Медаль

9 дүгээр анги

1

Алтанхуяг Гүнжидмаа

Увс

ЕБС 4

Алт

2

Бадамсамбуу Бат-Өлзий

Хөвсгөл

Эрдмийн далай ЦС

Мөнгө

3

Баяртулга Гүр-Аранз

Орхон

Эрдмийн сан

Мөнгө

4

Түмэнбаяр Ганхүү

Хөвсгөл

ДЦС

Хүрэл

5

Эрдэнэбат Энхжин

Орхон

Орхон-Эмпати

Хүрэл

6

Эрдэнэцогт Энхриймаа

Орхон

Билигт-Өргөө

Хүрэл

10 дугаар анги

1

Мөнхжаргал Хулан

Орхон

Лаборатори 8

Алт

2

Даваажав Хонгорзул

Орхон

ЭДЦС Ахлах

Мөнгө

3

Тунгалаг Билгүүн

Хөвсгөл

ДЦС

Мөнгө

4

Батзаяа Мөнхзаяа

Орхон

14р сургууль

Хүрэл

5

Алтанхуяг Болд-Эрдэнэ

Орхон

Эрдмийн сан

Хүрэл

6

Отгонжаргал Анар

Орхон

Билигт-Өргөө

Хүрэл

11 дүгээр анги

1

Баасанхүү Улсболд

Хөвсгөл

ДЦС

Алт

2

Эрхэмбаяр Билгүүн

Орхон

Билигт Өргөө

Мөнгө

3

Эрдэнэтөгс Гэрэлхүү

Орхон

Эрдмийн сан

Мөнгө

4

Ариунболд Мөнхболд

Орхон

ЭЦДС Ахлах

Хүрэл

5

Ууганбаяр Булган-Эрдэнэ

Орхон

ЭЦДС Ахлах

Хүрэл

6

Анхбаяр Давааням

Хөвсгөл

ДЦС

Хүрэл

12 дугаар анги

1

Соджаргал Тулга-Эрдэнэ

Орхон

Орхон-Эмпати

Алт

2

Энх-Амгалан Пүрэвжав

Орхон

14-р сургууль

Мөнгө

3

Пүрэвжав Золзаяа

Орхон

4-р сургууль

Мөнгө

4

Баасансүрэн Чойном

Орхон

4-р сургууль

Хүрэл

5

Онолбаатар Сэрсмаа

Орхон

Билигт Өргөө

Хүрэл

6

Алтан-Очир Номин-Эрдэнэ

Орхон

ЭЦДС Ахлах

Хүрэл  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Энэ нийтлэлийг хуваалцах