“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь 2020 оноос эхлэн эрдэмтэн судлаачдын туршлагаас суралцах, түгээн дэлгэрүүлэх, залуу судлаачдад судалгааны арга зүйг таниулах зорилгоор “EiT- Эрдэмтдийн индэр” уулзан семинарыг тогтмол зохион байгуулж байна. 2021 оны 05 сарын 27-ны өдөр 5 дахь удаагийн арга хэмжээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Механикийн тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын мэргэшсэн, зөвлөх инженер  доктор (Ph.D), дэд профессор С.Эрдэнэбат “Өрмийн машины найдвартай ажиллагааг судалж, засвар техникийн үйлчилгээний системийг боловсронгуй болгох нь” сэдвээр. Эрчим хүч мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор, Монгол Улсын зөвлөх инженер, доктор (Ph.D),  дэд профессор Б.Хээрийнбаатар “Цахилгаан экскаваторын тэжээлийн шугамын техникийн байдлыг оношлох арга зүйг боловсронгуй болгох судалгаа” сэдвээр өөрсдийн судалгааны ажлын үр дүнг танилцууллаа. Энэ удаагийн семинарт  ШУТИС-ын доктор, профессор Ж.Цэвэгмид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хорь гаруй докторант, багш, залуу судлаачид оролцож, сонирхолтой мэдээлэл хийж санал бодлоо солилцсон үр дүнтэй семинар боллоо.

  • Энэ нийтлэлийг хуваалцах