Орхон аймгийн БСУГ-аас нийт ЕБС-иудын 12-р анги төгсөх сурагчдын дунд явуулсан Англи хэлний 3 удаагийн цахим сорилд манай Ахлах сургуулийн сурагчид амжилттай оролцож нийт дүнгээр аймагтаа тэргүүллээ. Тус сорил нь удахгүй болох ЭЕШ-д бэлтгэх болон сурагчдын ерөнхий түвшинг тандах зорилгоор 12, 3 болон 5-р саруудад тус тус явагдсан бөгөөд Орхон аймгийн төрийн болон хувийн өмчийн нийт 23 сургуулийн 900 гаруй сурагч хамрагдсанаас манай Ахлах сургуулийн 32 сурагч 715 онооны дундаж үзүүлэлтээр тэргүүлсэн байна.

  • Энэ нийтлэлийг хуваалцах