“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Ахлах сургуулийн XII дaхь удаагийн төгсөлтийн Бүрэн дунд боловсролын үнэмлэх гардуулах үйл ажиллагаа 2021 оны 06-р сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд сургуулийн захирал Д.Зоригтхүү, сургалт хариуцсан орлогч Н.Манчук, сургалтын албаны дарга Д.Болор-Эрдэнэ, Монгол Улсын гавьяат багш, СШУТ-ийн дэд профессор С.Мэнджаргал нар оролцож сургуулиа амжилттай төгсөж буй сурагчдадаа цаашдынх нь сурах их үйлсэд нь амжилт хүсэж, баяр хүргэлээ.

2020-2021 оны хичээлийн жилд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Ахлах сургуулийг нийт 32 сурагч амжилттай төгсөж Бүрэн дунд боловсролын гэрчилгээ гардан авсан. Төгсөгчдөөс сурлагын өндөр амжилт гаргаж, амжилттай суралцсан:

  • Сурагч А.Номин-Эрдэнэ, Ц.Заяа – "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн Ахлах сургуулийн “Шилдэг төгсөгч”-өөр тус тус шалгарлаа. 

  • Энэ нийтлэлийг хуваалцах