“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Удирдах зөвлөлийн хурал 2021 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 10 цагт Google meet цахимаар боллоо.

Хуралд удирдах зөвлөлийн гишүүд болох

  • О.Хуягцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
  • Ц.Баяр-Эрдэнэ, Төрийн өмчийн хорооны бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга,
  • Б.Дэлгэржаргал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн хэлтсийн дарга, (хуралтай, хэлэлцэх асуудалтай холбоотой санал байхгүй)
  • Х.Энхжаргал, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Сургалт хариуцсан дэд захирал,
  • Д.Үүрийнтуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч,
  • Х.Болдбаатар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн дарга,
  • И.Хүрэлчулуун, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн төгсөгчдийн төлөөлөл, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн тэргүүлэх инженер,
  • Д.Болор-Эрдэнэ, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш нарын төлөөлөл, Сургалтын албаны дарга,
  • О.Ууганбаяр, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн оюутны төлөөлөл, Оюутны зөвлөлийн дарга нар оролцлоо.

Хурлаар дараах 4 асуудлыг хэлэлцэж, шийдвэр гарлаа. Үүнд:

  1. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн бакалаврын сургалтын нэг кредитийн үнэлгээг 2021-2022 оны хичээлийн жилээс Удирдах зөвлөлийн 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоолын 05 дугаар хавсралтад заасан үнэлгээний дагуу 80000 төгрөг байхаар тогтлоо.
  2. 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд хөлсөөр ажиллах гэрээт багш нарын кредитийн тооцоо, хичээлийн нэрийг баталлаа
  3. Магистрын сургалтаар 2021-2022 оны хичээлийн жилээс Ашигт малтмалын баяжуулалтын технологи, Уул уурхайн машин тоног төхөөрөмж, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт хөтөлбөрөөр үйл ажиллагааг бие даан эрхлэхийг дэмжлээ.
  4. Ахлах сургуулийн сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 2021-2022 оны хичээлийн жилээс дахин шинэчлэн авахыг дэмжсэн шийдвэрүүд гарлаа.

  • Энэ нийтлэлийг хуваалцах