2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улирлын 22 дахь төгсөлтийн Эрдмийн баяр  цахимаар болж, төгсөлтийн үйл ажиллагаанд сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар, хамт олны төлөөлөл, оюутан, төгсөгчид оролцлоо.  Баярын үйл ажиллагааг нээж сургуулийн захирал, доктор Д.Зоригтхүү үг хэлж, ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат нийт төгсөгчдөдөө  хандан баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн.

Энэ хичээлийн жилийн хаврын улиралд магистрын 2, бакалаврын 44, нийт 46 оюутан төгссөнөөс  

  • ШУТИС-ийн шилдэг төгсөгчөөр Ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлээр 3,6-с дээш үнэлгээний голч дүн дүнтэй төгсөгч Б.Чимэглхам шалгарч, 
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах батламжийг:
    • Ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлээр Б.Чимэглхам, Б.Эрдэнэцэцэг, О.Оюунзул, М.Маралмаа, З.Эрдэнэтуяа, Б.Долгоржав
    • Уул уурхайн машин тоног төхөөрөмж мэргэжлээр М.Насанбаяр,
    • Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр Х.Золжаргал,
    • Мэдээллийн технологи мэргэжлээр Э.Бямбасүрэн, Л.Чимэддорж,
    • Автомашины ашиглалт, авто аж ахуй мэргэжлээр Г.Тэмүүлэн нарын 11 төгсөгчдөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат батламжийг гардуулж, баяр хүргэн амжилт хүслээ.

Нийт төгсөгчдөдөө баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе.

 

  • Энэ нийтлэлийг хуваалцах