БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, боловсролын салбарын мэргэжилтнүүд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн үйл ажиллагаа, хичээлийн жилийн хөтөлбөрийн хэрэгжилт, цахим студи, лаборатори анги танхимтай танилцлаа. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг түшиглэн орон нутагт бие даасан цогцолбор сургууль болгож хотхоноор хөгжүүлэх талаар ярилцлаа. Сүүлийн жилүүдэд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд элссэн оюутны тоо цөөн байна. Иймд ирэх хичээлийн жилээс  төр засгийн бодлого шийдвэртэй уялдуулаад ШУТИС-иас орон нутгийн сургуулиудад боломжтой хөтөлбөрүүдийг шилжүүлэх, элсэлтийг нэмэгдүүлэх тал дээр онцгой бодлого барьж,  “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр шинээр мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрүүдийг нээнэ.


 
 
 
 

  • Энэ нийтлэлийг хуваалцах