Олон улсын ахмадын баярын өдрөөр Орхон аймаг, Эрдэнэт хотын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлж Эрдэнэт хот байгуулагдсаны 45 жилийн ойн медалиар ахмад ажилтан Б.Цэрэндорж, Г.Эрдэнэчимэг нар, Үндэсний эрх ашиг, олон нийтийн хүсэл сонирхолд нийцэж, туурга тусгаар эх орныхоо хөгжилд оруулсан хөдөлмөр зүтгэлийг үнэлж, ахмад багш Р.Чинбат “Хөдөлмөр зүтгэл” хүндэт тэмдгээр тус тус шагнуулсныг сургуулийн захирал Д.Зоригтхүү гардууллаа.

  • Энэ нийтлэлийг хуваалцах