Японы Нагоя их сургуулийн профессор Цүкада Казухиро нь Антарктид, Англи, Орос, Сири, Иордан, Солонгос, Монгол гээд олон улсад судалгааны ажил хийж олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд 100 гаруй өгүүллэг хэвлүүлсэн туршлагатай. Монголд 2003 оноос хойш судалгаа хийж байгаа бөгөөд Монголын 10 гаруй оюутныг Доктор, магистр, судлаач оюутнуудын ажлыг удирдаж төгсгөж байсан туршлагатай багш юм.

 Сургуулийн багш нарт, профессор Цүкада Казухиро “Эрдэм шинжилгээний өгүүллэг бичихэд юуг анхаарвал чухал вэ?” сэдвээр цахим уулзалт, хэлэлцүүлэг хийлээ. Уулзалтаар багш нар олон улсын өгүүллэг хэвлүүлэх, олон улсад судалгаа хийх, Монгол оронд хийж байгаа судалгааны явц, ШУТИС, Нагоя их сургуулийн хамтын ажиллагаа оюутан солилцооны гэх мэт олон сэдвээр санал солилцож, чөлөөт ярилцлага хийлээ.

Нагоя их сургууль нь Японы Эзэн хааны нэрэмжит шилдэг долоон сургуулийн нэг бөгөөд тус сургуулиас нобелийн долоон шагналтан төрсөн байна.  

  • Энэ нийтлэлийг хуваалцах