Манай сургууль нь 2021 онд Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO21001:2018 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, баталгаажуулалт хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд Олон Улсын стандартын академи, Боловсролын чанарын баталгаажуулалтын институтээс 2021.10.12-2021.10.15-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулсан Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандартын модуль-3 буюу дотоод аудиторын сургалтад 8 багш, ажилтан хамрагдаж, дотоод аудиторын гэрчилгээ гардан авлаа. Уг сургалтад ХААИС, ДХИС болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, удирдах албан тушаалтнууд хамрагдсан.

Сургалт Модуль 1 - Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандартын шаардлага, Модуль 2 - ISO 21001:2018 стандарт хэрэгжүүлэх аргачлал, Модуль 3-Менежментийн тогтолцооны аудитын заавар MNS ISO 19011:2020 стандартын агуулгын хүрээнд зохион байгуулагдсан. Уг сургалтад хамрагдсанаар цаашид ISO 21001:2018 стандартыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх, дотоод аудиторуудыг бэлтгэх, тэднийг чадавхжуулахад чухал ач холбогдолтой юм.

  • Энэ нийтлэлийг хуваалцах