“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н хэлтсийн санаачилгаар Япон улсын ХАБ-ын сургалтын туршлагад үндэслэн тус сургууль дээр Аюулыг таниулах төв байгуулагдаж нээлтээ хийлээ. Тус аюулыг таниулах төвийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон Хангайн бүсийн ХАБ хариуцсан мэргэжилтнүүд оролцсон. Аливаа аюулыг таниулахад сонсгол болон харааны мэдрэмжээс гадна тухайн хүн өөрийн биеэр хүрэлцэх, үнэрлэх зэрэг нь илүү бодит байдлаар мэдрэх нь чухал байдаг. Иймд уг төвөөр дамжуулан дуу чимээний болон өндрөөс унах, орооцолдох, аливаа зүйлд хавчуулагдах гэх мэтчилэн олон олон аюул, эрсдэлийг бодитоор мэдрүүлэх боломжтой болсон. Цаашид аюулыг таниулах төвийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэн, ХАБ-ын сургалтын материаллаг бааз, видео хичээлүүдийг байршуулах бөгөөд ингэснээр ХАБ-ын сургалтын иж бүрэн цогцолбор лаборатори болох боломжийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм. 

  • Энэ нийтлэлийг хуваалцах