Тус сургууль нь 2019 оноос эхлэн Ахлах сургуулийнхаа сургалтын хөтөлбөрт Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго тавин, Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх шалгуур, шаардлагуудын дагуу багш нарыг чадавхжуулах, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, Кембрижийн хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж ажилласан.

Улмаар Кембрижийн Олон Улсын шалгалтын төвөөс 2021 оны 12 сарын 17-ны өдөр Ахлах сургуулийн үйл ажиллагаанд Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх эрх олгох хяналт, шалгалтад амжилттай оролцож, 2022 оны 01 сарын 10-ны өдөр Ахлах сургууль нь Олон Улсын Кембрижийн хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах шалгуур шаардлага хангаж байна гэсэн дүгнэлт гарсан.

Иймд тус сургуулийн Ахлах сургууль нь Олон Улсын Кембрижийн хөтөлбөрөөр Cambridge International General Certificate of Secondary Education (IGCSE) түвшний хичээлүүдийг 9, 10-р анги, Cambridge International Advanced Subsidiary Level and Advansed Level (AS/A Level) Ахисан түвшин ба 11, 12-р ангид Кембрижийн Олон Улсын хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах бэлтгэл ажлуудаа эхлээд байна.  

2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн 9-р ангидаа Cambridge International General Certificate of Secondary Education (IGCSE) хөтөлбөрөөр элсэлт авна.

  • Энэ нийтлэлийг хуваалцах