Бакалавр

Сургалтын нэгдсэн хуанли гэж юу вэ? Хаанаас харах боломжтой вэ?

Сургалтын үйл ажиллагааг ШУТИС-ийн захирлын баталсан Сургалтын нэгдсэн хуанлийг үндэслэн хичээлийн жил болон улирлаар төлөвлөн зохион байгуулна. СУРГАЛТЫН НЭГДСЭН ХУАНЛИ-г www.must.edu.mn хаягийн СУРГАЛТ цэснээс харна уу.

Хичээл сонголт-1 хэзээ хийдэг вэ?

Сургалтын нэгдсэн хуанлийн X долоо хоногт урьдчилсан захиалга буюу дараагийн улиралд судлах хичээлээ сонгоно

Хичээл сонголт-1 хийгээгүй бол яах вэ?

Технологийн сургуульд суралцах нийтлэг журмын 5.2.2 дахь заалтын дагуу торгууль төлдөг боловч цар тахлын улмаас түр журмаар торгууль авахгүй Сонголт-1 хийж өгөхөөр зохицуулагдсан байгаа. Энэ тохиолдолд Хичээл сонголт-2 нээгдсэн үеэр Сургалтын албанд хандана. Өөрөөр хэлбэл сонгох хичээлийн код, нэрийг жагсаан Сургалтын албаны и-мэйл хаяг /student.service@erdenetis.edu.mn/ руу өөрийн оюутны и-мэйл хаягнаасаа и-мэйл бичин шийдүүлнэ.

Хичээл сонголт-2 хэзээ хийдэг вэ?

Хичээлийн жилийн улирал /намар, хавар/ бүрийн Сургалтын нэгдсэн хуанлийн 0 ба I долоо хоногийн хугацаанд Сонголт-2 хийж, сонголтын хуудсаа хэвлэж баталгаажуулан АУБ-даа өгнө

Хичээл сонголт 2-оо баталгаажуулсан боловч хуваарь хэвлэхэд зарим хичээлийн сонголт устсан байна. Хэнд хандах вэ?

Хичээл сонголт баталгаажсаны дараа хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд зарим сонголт устдаг. Өөрөөр хэлбэл хуваарь нь байхгүй болдог. Тиймээс сонголт баталгаажуулах сүүлийн өдөр дахин сонголтоо шалгаж хэрэв устсан хичээл байгаа бол Сонголт 2 хэсгээс тухайн хичээлийг устгаад дахин Сонголт 1-с хуваарь сонгож Сонголт 2 руу оруулна. Хуваарь давхцаж байгаа тохиолдолд заавал аль нэг хичээлээ сонгоно. Лекцийн цаг/ семинарын цаг дүүрсэн гэж байгаа бол Диспетчер багшид хандана.

Жилийн чөлөө авсан оюутан суралцах болсон тохиолдолд яах вэ?

Журмын дагуу улиралд 21 кр хичээл судална. Гэвч 21 кр дотор Биеийн тамир, Дадлага, Гамшгаас хамгаалах менежмент хичээлүүдийн кр тооцогдохгүй

Шууд элсэлтээр элсэн суралцах хүсэлтэй элсэгч яах ёстой вэ?

Тухайн улирлын Сургалтын нэгдсэн хуанлийн 0 дугаар долоо хоногт суралцах хүсэлтээ сургуулийн захиргаанд өгөх бөгөөд тухайн иргэний боловсролын бичиг баримтыг үндэслэн тэнхимийн эрхлэгч, сургалт хариуцсан орлогч нар зөвшөөрсөн тохиолдолд Сургалтын албанд холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгнө

Гадаад, дотоодын их, дээд сургууль болон ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиас шилжин ирж суралцах хүсэлтэй оюутан хэрхэх вэ?

1. Тухайн улирлын Сургалтын нэгдсэн хуанлийн 0 дугаар долоо хоногт шилжин ирж суралцах хүсэлтээ сургуулийн захиргаанд өгөх бөгөөд тухайн оюутны дүнгийн баталгаажуулсан хуудас, холбогдох материалыг үндэслэн тэнхимийн эрхлэгч, сургалт хариуцсан орлогч нар зөвшөөрөл олгоно.

2. Гадаад, дотоодын их, дээд сургуулиас шилжин ирж буй оюутан суралцаж буй сургуулиасаа зөвшөөрөл авна. Бүрэлдэхүүн сургууль хооронд шилжиж буй оюутан суралцаж буй сургуулийнхаа салбарын эрхлэгч, сургалт эрхэлсэн дэд захирал хоёроос зөвшөөрөл авна.

3. Суралцаж байсан сургуулийн зөвшөөрөл бүхий өргөдлийг ЭЦДС-ийн зөвшөөрөл бүхий өргөдлийн хамт Бүрэлдэхүүн сургууль хооронд шилжиж буй оюутан - ШУТИС Сургалтын хөтөлбөрийн бүртгэлийн албаны даргад, Гадаад, дотоодын их, дээд сургуулиас шилжин ирж буй оюутан - ШУТИС Сургалтын бодлого, зохицуулалтын газрын даргад тус тус хандана.

4. Зөвшөөрөл олгогдсоны дараа ЭЦДС-ийн Сургалтын албанд холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгнө.

Шилжин явах хүсэлтэй оюутан хэнд хандах вэ?

Шилжин суралцах сургуулийн зөвшөөрлийн хамт сургуулийн захиргаанд хүсэлт гаргана.

Оюутны вэб рүүгээ орох нууц үгээ мартсан. Хэрхэн сэргээх вэ?

Сургалтын албанд хандаж дахин нууц үг авна. Хуучин нууц үгийг харах боломжгүй байдаг.

Улиралд судлах кредитийн хязгаар хэд вэ?

Улиралд 21кр үзнэ. Гэвч үүнд Биеийн тамир, Дадлага, Гамшгаас хамгаалах менежмент хичээлүүдийн кредит тооцогдохгүй. Хэрэв зайлшгүй шаардлагаар илүү кредит хичээл судлах бол Сургалтын албанд өргөдөл гаргана. Тухайн оюутны дүн, сургалтын төлөвлөгөөг харгалзан Сургалтын албаны дарга зөвшөөрөл олгоно.

Голч хүрэхгүй шалтгаанаар хичээл сонголт хийж болохгүй байна. Яах вэ?

60кр -ээс илүү хичээл судалсан боловч голч дүн 1.5-с бага байгаа тохиолдолд зөвхөн өмнө нь судалсан хичээлүүдээ дахин судална. Судалсан кр нь 60-с бага байгаа тохиолдолд шинээр нэмж хичээл үзэж болно.

E, W, R дүн голчид нөлөөлөх үү?

E үнэлгээ голчид нөлөөлөхгүй. W, R үнэлгээ голчид нөлөөлнө.

Голч хүрэхгүй шалтгаанаар хичээл сонголт хийж болохгүй байна. Яах вэ?

60кр -ээс илүү хичээл судалсан боловч голч дүн 1.5-с бага байгаа тохиолдолд зөвхөн өмнө нь судалсан хичээлүүдээ дахин судална. Судалсан кр нь 60-с бага байгаа тохиолдолд шинээр нэмж хичээл үзэж болно.

Өвөл зуны сургалтанд хэдэн кр хичээл үзэх боломжтой вэ?

Өвөл 3 хүртэлх кр, Зун 6 хүртэлх кр хичээл үзэх боломжтой. Өвөл зуны сургалтад зөвхөн өмнө нь судалж A-F үнэлгээ авсан хичээлээ үзнэ.

Математик-1 хичээл дээр шалгалтандаа орж чадалгүй E дүн тавиулсан. Математик-2 хичээлээ үзэж болох уу?

Өмнөх холбоо хичээл дээрээ W -аас бусад дүн тавигдсан тохиолдолд дараагийн залгамж хичээлийг судалж болно.

"E" үнэлгээтэй хичээлээ дахин судалж болох уу?

"E" үнэлгээ тавигдсанаас хойш хичээлийн 4 улирлын дотор багтаж шалгалтаа өгч болно. Хэрвээ тухайн оюутан хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалтаа өгч чадаагүй бол холбогдох баримтын хамт "Е" үнэлгээ тавиулах хүсэлтээ бичиж сургалтын албанд өгсөн бол шалгалтын 4 улирал дотор төлбөргүй авна. Хэрвээ өргөдөл өгөөгүй, шалтгаанаа урьдчилж хэлээгүй тохиолдолд тухайн хичээлийн кр-ийн 30%-ийн төлбөр төлж шалгалтад орно. 4 улирал өнгөрсөн тохиолдолд өргөдөлтэй эсэхийг харгалзахгүйгээр дахин судална.

.... хичээл дээр кредит шууд тооцох шалгалт өгч болох уу?

Огт судлаагүй тохиолдолд дараах хичээлүүдээр кредит шууд тооцох шалгалт өгнө. Үүнд: Математик I, Орос хэл, Харилцааны англи хэл

Төлбөрийн баримтаа сургалтын албанд өгөх үү?

Өгөхгүй. Гүйлгээний утга дээр http://smartpay.erdenetis.edu дээр заасны дагуу оруулсан бол төлбөрийн програм дээр төлөлт шууд харагдах учраас шаардлагагүй. Харин гүйлгээний утгаа өөрөөр оруулсан, оюутны кодоо андуурсан үед төлбөрийн баримтын /кафтанз/ зургийг, эсвэл гүйлгээний хуулгыг screenshot хийж student.service@erdenetis.edu.mn хаягруу илгээнэ.

Өвөл зуны сургалтанд хэдэн кр хичээл үзэх боломжтой вэ?

Өвөл 3 хүртэлх кр, Зун 6 хүртэлх кр хичээл үзэх боломжтой. Өвөл зуны сургалтад зөвхөн өмнө нь судалж A-F үнэлгээ авсан хичээлээ үзнэ.

F дүнтэй төгсөж болох уу?

Болно. Голч 2.00 -оос дээш байгаа тохиолдолд төгсөж болно.

Дипломоос гадна хэдэн кр хичээл үзэж болох вэ?

6 хүртэлх кр хичээл судалж болно. Ерөнхий суурь хичээл буюу 100 кодтой 1-с илүүгүй хичээл судалж болно.

Тодорхойлолт хэрхэн авах вэ?

Сурч байгаа оюутнууд тодорхойлолтоо оюутны вэбээсээ авч болно. Сургуулийн киоск машинаас оюутны үнэмлэхээ уншуулж авч болно. Хэрвээ тухайн оюутан цахимаас авах боломжгүй, оюутны үнэмлэх нь байхгүй тохиолдолд сургалтын албанд хандана. Төгсөгч төгссөн нь үнэн гэсэн тодорхойлолтыг сургалтын албаар дамжуулж Сургуулийн нарийн бичгээс авна.

Сургуульд бүртгүүлэхдээ өгсөн баримт бичгийг авч болох уу?

Баримт бичгийг авч явсан тохиолдолд заавал буцааж Сургалтын ажилтанд өгнө. Хэрэв тухайн оюутан сургалтын төлбөрийн өр тооцоотой байвал баримт бичиг өгөхгүй. Сургуулиа төгссөн,гарсан, шилжиж байгаа тохиолдолд тойрох үндэслэн бичиг баримтыг олгоно.

Жилийн чөлөө авах оюутан сургалтын төлбөрийн илүү төлөлтийг авч болох уу?

Сургалтын төлбөрийн илүү төлөлтийг зөвхөн төгссөн болон сургуулиас бүр гарч байгаа оюутан авч болно.

Сургалтын төлбөр төлсөн Е цахим баримтыг хэзээ, хаанаас авах вэ?

Оюутан сургалтын төлбөр төлсөн тухайн сардаа багтаж буюу тухайн сарын 25-аас 31-ний хооронд сургуулийн нягтлан бодогч шүүж өгнө.

Бакалаврын сургалтын төлбөрийг гүйлгээний утга дээрээ хэрхэн бичих вэ?

Сургуулийн вэб сайт /www.erdenetis.edu.mn/-ны ОЮУТАН цэснээс ТӨЛБӨР ТӨЛӨХ ЗААВАР харна уу.

Боловсролын зээлийн сан /БЗС/-ийн буцалтгүй тусламжид хэрхэн хамрагдах вэ?

Засгийн газрын 2014 оны 71-р тогтоолын 4-р заалтын дагуу буцалтгүй тусламжид хамрагдах боломжтой. Дараах холбоосоор орж үзнэ үү. https://www.legalinfo.mn/annex/details/6288?lawid=9870

Боловсролын зээлийн сан /БЗС/-ийн Оюутны хөгжлийн зээл /ОХЗ/-д хэрхэн хамрагдах вэ?

Засгийн газрын 2018 оны 46-р тогтоолын 5-р заалтын дагуу ОХЗ-д хамрагдах боломжтой. Дараах холбоосоор орж үзнэ үү. https://www.legalinfo.mn/annex/details/8401?lawid=13316