Ахлах сургуулийн сургалт

Манай сургууль 2006 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн Ахлах сургууль нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Ахлах сургууль нь Бүрэн дунд боловсрол олгох сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 10, 11, 12-р ангиуд хичээллэдэг.

Давуу тал:

  • Анги дүүргэлт - 24 сурагчтай;
  • Математик, Физик, Хими, Англи хэлний хичээлийг гүнзгийрүүлэн илүү цагаар судална;
  • Мэргэжлийн өндөр ур чадвар сайтай, дадлага туршлагатай багш нар хичээл заана;
  • Суралцагчдыг Математик, Физик, Хими, Англи хэлний хичээлээр олимпиадад бэлтгэнэ;
  • Улс, аймаг, бүсийн математик, физик, хими, англи хэлний олимпиадад амжилт гаргасан суралцагчид сургалтын төлбөрийн 5-100 хүртэлх хувийн хөнгөлөлт эдэлнэ;
  • Ахлах сургуульд хоёроос доошгүй жил суралцаж төгссөн төгсөгч "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт элсэн суралцвал эхний жилдээ 7-12 кредитийн  сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ;

Багш нар:

Химийн багш С.Мэнджаргал – Монгол улсын гавьяат багш, Улсын химийн олимпиадын алт, хошой хүрэл медальт. Бэлтгэсэн сурагчид нь удаа дараа аймаг, улсын олимпиадад тэргүүн, дэд байруудыг эзэлдэг. Шавь С.Сувданчимэг Олон улсын химийн 49-р олимпиадаас ХҮРЭЛ медаль хүртсэн.

Математикийн багш 

Физикийн багш 

Англи хэлний багш И.Оюунтуяа - Улсын Англи хэлний олимпиадын мөнгөн медальт, Аймгийн 3 удаагийн мэргэжлийн аварга.

 Материаллаг бааз:

    Ахлах сургууль нь дээд сургуулийн анги танхим, сургалтын лабораториудыг сургалт хүмүүжлийн ажилдаа бүрэн ашигладаг, суралцах орчин нөхцөлөөр бүрэн хангагдсан.

  • Химийн лаборатори
  • Физикийн лаборатори
  • Компьютерийн лаборатори
  • Номын сан  
  • Спорт заал
  • Хөл бөмбөгийн талбай
  • Дотуур байр
  • Залуус зоогийн газар

Сургалтын тэтгэлэг: "Эрдэнэт цогцолбор" дээд сургуульд суралцах нийтлэг журмын 11.2 Сурагчдад шагнал урамшуулал олгох ба хөнгөлөлт үзүүлэх зүйлээр сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй суралцана. /Хуудас 21-22/

Клуб, секц, дугуйлан:

Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сурагч нэг бүрийн хөгжлийг дэмжих зорилгоор клуб, секц, дугуйланг хичээллүүлдэг.

  • Мэтгэлцээний клуб
  • Лего роботын клуб
  • Шатар, даамны дугуйлан
  • Сагсан бөмбөгийн секц
  • Волейболын секц
  • Нисэх загвар, авто загварын дугуйлан
  • Энэ нийтлэлийг хуваалцах