ЧМТ-ны үйл явцын зураглал
Зураг 2. "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн үйл явцын зураглал.
"Эрдэнэт цогцолбор" дээд сургууль нийгэм, зах зээлийн эрэлт хэрэгцээнд чиглэсэн дараах үндсэн үйл ажиллагааг явуулна. Үүнд:
- Сургалтын үйлчилгээ – Ахлах сургууль, Мэргэжлийн сургалт, Бакалавр, Магистрын сургалт, Мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалт, захиалгат сургалт.
- Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн үйл ажиллагаа – "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Төрийн байгууллага, ААН байгууллагуудын хэрэгцээ шаардлага, захиалгын дагуу хэрэгжүүлдэг Эрдэм шинжилгээ, судалгааны ажил.
- Суралцагч, нийгэмд чиглэсэн үйлчилгээ – Төрийн болон орон нутгийн байгууллагууд, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, иргэд, оюутан, суралцагчдад зориулсан үйл ажиллагаа.