Бакалаврын элсэлтийн хөтөлбөр

 "Эрдэнэт цогцолбор" дээд сургууль нь монгол улсын уул уурхайн салбарт 150.000 гаруй мэргэжилтэй ажилтан, 2257 бакалаврын зэрэгтэй, 520 магистрын зэрэгтэй инженерүүдийг бэлтгэн гаргасан 47 гаруй жилийн баялаг туршлага хуримтлуулсан Монгол улсын тэргүүлэх сургуулийн нэг юм.

2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ДАРААХ ЧИГЛЭЛЭЭР ЭЛСЭЛТ АВНА.

Бүлэг

Хөтөлбөрийн нэр

Ерөнхий шалгалтын хичээлүүд ба босго оноо

 

Суралцах хугацаа (жил)

Сургалтын хэлбэр

 

 

 

 

 

 

 

 

I

 

 

 

 

 

 

072401 Уул уурхайн ашиглалтын

технологи

Математик 410, Физик 410  

4

Өдөр

071304 Цахилгааны инженер

4

Өдөр

 

073202 Барилгын инженер 1+3

 

4

Өдөр

071204 Хүрээлэн буй орчны     инженер  1+3

4

Өдөр

071501 Механик инженер

4

Өдөр

 

071601 Авто инженер

 

4

Өдөр

061304 Мэдээллийн технологи

Математик 410, Физик 410 эсвэл

 Математик 410, Англи хэл 410

4

Өдөр

072402 Ашигт малтмал

 баяжуулалтын технологи

 

Математик 410, Физик 410 эсвэл

Математик 410,  Хими 410

 

4

Өдөр

 

071503 Металлурги, металлын технологи     

4

Өдөр

Энд  дарж 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ оюутан элсүүлэх журамтай танилцана уу.

СУРГАЛТЫН ОРЧИН

  1. Нэг ээлжинд 800 гаруй оюутан суралцах боломжтой Хичээлийн байр
  2. 130 оюутанд зэрэг үйлчлэх Уншлагын танхим
  3. 40.000 гаруй ном бүхий Номын сан
  4. 280 м2 талбай бүхий Спорт зал, бялдаржуулах төв
  5. Цахим номын сан, 5000 гаруй номтой электрон номын фонд
  6. Уул уурхай, цахилгаан, механик, авто, компьютерийн мэргэжлийн 21 лаборатори
  7. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т мэргэжлийн дадлага хийх боломжтой
  8. 95 оюутан хүлээн авах хүчин чадалтай Монгол улсын тэргүүний оюутны байртай.

​ОЮУТНЫ ДАВУУ ТАЛ

  1. Сургалтын төрийн сангаас сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, зээл авах боломжтой.
  2. Сургалтын төрийн сангаас үндэсний болон урамшууллын тэтгэлэг авах боломжтой.
  3. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын үүсгэн байгуулсан сургууль тул  3,2 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд сургалтын төлбөрийн 30-100 %-ийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас урамшуулал хэлбэрээр авах боломжтой.
  4. Монгол улсын хөдөлмөрийн баатар, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Ш.Отгонбилэгийн нэрэмжит сургууль тул тус сургуульд 3,2 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд сургалтын төлбөрийн 50-100%-ийг “Монгол 21” сангаас урамшуулал хэлбэрээр авах боломжтой.
  5. ШУТИС-ийн харьяа сургууль тул 3,6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд ШУТИС-ийг Онцлох дипломтой төгсөх боломжтой.
  6. ШУТИС-ийн харьяа сургууль тул 3,6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд ШУТИС-тай хамтран ажилладаг гадаадын их сургуульд шилжин суралцах боломжтой.
  7. 3,6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд Монгол улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий Сайдын нэрэмжит сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
  8. Уул уурхайн чиглэлээр сургалт явуулдаг тул тус сургуульд 3,6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн томоохон компаниудын нэрэмжит сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дэргэдэх сургууль тул 3,2 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй төгссөн төгсөгч "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т ажлын байраар хангагдана.

Сургуулийн хаяг: Орхон аймаг, Эрдэнэт хот, "Эрдэнэт цогцолбор" дээд сургууль.

Харилцах утас: 757-73418 Элсэлтийн комиссын дарга 757-73416, 99352968 Элсэлтийн комиссын нарийн бичгийн дарга, 757-73318, 99020696 Сургалтын алба 

Е-майл хаяг: techinst@erdenetmc.mn

Веб хаяг : http://eit.edu.mn/,  https://www.must.edu.mn/mn/,  http://elselt.edu.mn/

"Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн данс: Орхон аймаг дахь Капитрон банк 3007000002

  • Энэ нийтлэлийг хуваалцах