2020 оноос эхлэн эрдэмтэн судлаачдын туршлагаас суралцах, түгээн дэлгэрүүлэх, залуу судлаачдад судалгааны арга зүйг таниулах зорилгоор “EiT- Эрдэмтдийн индэр” уулзалт семинарыг тогтмол зохион байгуулж байна. 10-р сарын 28-ны өдөр 6 дахь удаагийн арга хэмжээнд ЖАМСРАНЖАВЫН БААТАРХҮҮ (Монгол Улсын Төрийн Шагналт, Гавьяат Уурхайчин, Шилдэг Зохион бүтээгч, Техникийн Шинжлэх ухааны доктор, ШУТИС-ийн профессор, зохиолч , яруу найрагч) “Эрдэс түүхий эдийг олборлолт, баяжуулалтын  эко-инновацын  онол-практикийн зарим асуудалд” сэдвээр.

ЗОРИГИЙН ЖАРГАЛМАА (“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн тэргүүлэх хуульч Дотоод Хэргийн Их Сургуулийн докторант)  “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн олон улсын эрх зүйн хэм хэмжээ зарчимд   Монгол Улсын хөдөлмөрийн хууль тогтоомжийг нийцүүлэх шаардлага, боломж” сэдвээр өөрсдийн судалгааны ажлын үр дүнг танилцууллаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 80 гаруй докторант, багш, залуу судлаачид оролцож, сонирхолтой мэдээлэл хийж санал бодлоо солилцсон үр дүнтэй семинар боллоо.

  • Энэ нийтлэлийг хуваалцах