МУИС-ийн 80 жилийн ойн нэрэмжит Улсын Химийн XXXI Олимпиад Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нар, их дээд сургуулийн химийн хичээл үзэж байгаа оюутнуудын дунд 2022 оны 05 сарын 06-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.  Тус олимпиадад “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлийн 1-р курсийн оюутан С.Энхсаруул, Б.Өгөөмөр нар оролцож, 3-р байр эзэлж, өргөмжлөл, хүрэл медаль мөнгөн шагналаар шагнуулсан байна. Бэлтгэсэн багш: Суурь шинжлэх ухааны тэнхимийн дэд профессор С.Мэнджаргал.

Амжилттай оролцсон оюутнууд болон бэлтгэсэн багшид баяр хүргэе.

 

  • Энэ нийтлэлийг хуваалцах