96-р сар
“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Ахлах сургуулийн багш, суралцагчид 2021-2022 оны хичээлийн жилд сурлага, спортын чиглэлээр улс, бүсийн хэмжээнд зохион байгуулагдсан олимпиад, уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож, амжилт арвинтай байлаа. Үүнд:
Олимпиад уралдаан тэмцээнд:
- Олон Улсын ирээдүйн Манлайлагчид солилцооны FLEX хөтөлбөр 11-р ангийн сурагч Б.Анар шалгарч 2022-2023 оны хичээлийн жилд АНУ-ын ахлах сургуульд 100% тэтгэлэгтэй суралцах эрхин эзэн болсон.
- Улсын химийн XXXI олимпиадад 12-р ангийн сурагч А.Намуун - тусгай байр,
- Улсын Биологийн XXXII олимпиадад 12-р ангийн сурагч А.Эгшиглэн - тусгай байр тус тус эзэлсэн.
- “Математик-Байгалийн ухааны бүсийн VII” олимпиадад манай сурагчид амжилттай оролцож,
XII ангийн төрөлд:
- II байр - сурагч А.Намуун
XI ангийн төрөлд:
- I байр - сурагч Д.Хонгорзул,
- II байр - сурагч Б. Оргилсайхан,
- III байр - сурагч Б. Оюумаа.
IX ангийн төрөлд:
- II байр - сурагч Э.Түвшинзаяа нар тус тус байр эзэлсэн өндөр амжилт гаргасан.
Спортын уралдаан тэмцээнд:
- Монгол Улсын өсвөр үеийн 100 буудалт даамны аварга шалгаруулах тэмцээнд 11-р ангийн сурагч Б.Сүхбат I байр, Алтан медаль
- Монгол Улсын аварга шалгаруулах Олимпын таеквондогийн өсвөр үе, залуучуудын тэмцээнд 10-р ангийн сурагч Б.Анужин II байр Мөнгөн медалийн эзэн болсон зэрэг олон олон олимпиад, тэмцээн, уралдаанд оролцсон амжилтаар хичээлийн жилээ үдэж байна.