Тус сургууль дээр 2022 оны 06 сарын 10-ны өдөр ЖАЙКА, Монгол-Японы төвийн удирдлагууд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар уулзлаа.
Багийн бүрэлдэхүүнд:
- ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Ёшимура Токүжи
- ЖАЙКА-ийн Бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төслийн мэргэжилтэн Накамура Коо
- Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваажорж
- Монгол-Японы төвийн Бизнесийн сургалтын тасгийн дарга О.Амгалан
- Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн зөвлөх бөгөөд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын мэргэжилтэн Ониши Ёшифүми нартай
Сургуулийн удирдлагууд уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцож ЖАЙКА-аас сургуульд сайн дурын мэргэжилтэн ажилтан авч ажиллуулах, туршлага судлах, мэдээллийн технологи мэргэжлээр төгсөгчдийг Япон улсад ажиллуулж, туршлага судлуулах боломжийн талаар ярилцлаа.
Мөн Монгол-Японы төвтэй хамтран хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулах талаар ярилцаж санамж бичиг байгуулахаар боллоо.