2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлын 23 дахь төгсөлтийн “Эрдмийн баяр” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Эрдмийн баяр төгсөлтийн үйл ажиллагаанд сургуулийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Батмөнх, Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын дарга Д.Эрдэнэцогт, бүтцийн нэгжийн удирдлага,  Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар, хамт олны төлөөлөл, оюутан, сурагч, төгсөгчид, эцэг эхийн төлөөлөл оролцов.  Баярын үйл ажиллагааг сургуулийн захирал, доктор (Ph.D) Д.Зоригтхүү нээж үг хэллээ. 2021-2022 оны хичээлийн жилд Олон улсын стандартын Гагнуурын сургалтын төв, Аюулыг таниулах төвийн нээлт хийж, Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандартыг нэвтрүүлэн, хэрэгжүүлж, стандартын баталгаажуулалтын гэрчилгээг гардан авсан орон нутгийн анхны сургууль болсон. Ахлах сургууль Олон Улсын Кембрижийн хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах шаардлага хангаж 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн 9-12-р ангидаа Кембрижийн Олон Улсын хөтөлбөрөөр сургалт явуулах эрх авсан зэрэг амжилт бүтээлээр дүүрэн байлаа.

Энэ хичээлийн жилийн хаврын улиралд магистрын 15, бакалаврын 51, 9-р ангийн 27, 12-р ангийн 26 нийт 119 оюутан сурагч төгссөнөөс

  • ШУТИС-ийн шилдэг төгсөгчөөр Мэдээллийн технологи хөтөлбөрөөр 3,8 үнэлгээний голч дүнтэй төгсөгч М.Амарзаяа шалгарч,
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах батламжийг:

Мэдээллийн технологи хөтөлбөрөөр төгсөгч М.Амарзаяа, Б.Батхүлэг, Т.Буянхишиг, Уул уурхайн ашиглалтын технологи хөтөлбөрөөр төгсөгч Д.Бямбарагчаа, Б.Сэргэлэн, Механик инженер хөтөлбөрөөр төгсөгч Б.Чойжамц, А.Даржаа, Ашигт малтмалын баяжуулалтын технологи хөтөлбөрөөр төгсөгч Б.Тунгалаг, Б.Гоёцэцэг нарын 9 төгсөгч гардан авлаа.

  • Энэ нийтлэлийг хуваалцах