"Эрдэнэт цогцолбор" дээд сургууль 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат, Орхон аймаг дахь Капитрон банкны захирал З.Эрхэмбаяр, Монгол-21 сангийн нарийн бичгийн дарга Д.Цацрал, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Д.Жигмэдцэрэн, Л.Бямбаа, Эрдмийн зөвлөлийн гишүүн, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, доктор, профессор С.Давааням, Эрдмийн зөвлөлийн гишүүн, Гавьяат уурхайчин доктор, профессор Ж.Баатархүү, ШУТИС-ийн хүндэт профессор Б.Мажинбуу, П.Оюунсүрэн нар болон багш, ажилтан, оюутан, сурагчид оролцлоо. Энэ үеэр Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн баярын мэндчилгээ дэвшүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх Уул уурхайн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэгч сургуулийн нэг "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн хамт олон өнгөрсөн хичээлийн жилд олон улсын стандарт хангасан гагнуурын сургалтын төв, Аюулыг таниулах төвийн нээлт хийж, Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO21001:2018 стандартын баталгаажуулалтын гэрчилгээ гардан авсан орон нутгийн анхны сургууль болсон, Ахлах сургууль Олон Улсын Кембрижийн хөтөлбөрөөр сургалт явуулах эрх авсан зэрэг амжилттайгаар шинэ хичээлийн жилээ угтаж байгаад баяр хүргэж, амжилт хүслээ.

2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр МУ-ын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийг хэрэгжүүлэн Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залсан.

Мөн өнгөрсөн хичээлийн жилд амжилт гаргасан багш, оюутан, шилдэг элсэгчдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монгол 21 сан, Капитрон банк "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн төгсөгчдөөс тэтгэлэг гардуулав.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэрэмжит тэтгэлгээр:

3.2 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй суралцаж, захирлын нэрэмжит хуудсанд 6 удаа дараалан бичигдсэн:

  • Мэдээллийн технологи-4  ангийн оюутан  Б.Ганбатад сургалтын төлбөрийн 100% хөнгөлөлт,

Захирлын нэрэмжит хуудсанд 4 удаа дараалан бичигдсэн:

  • Цахилгаан систем автоматжуулалт -3 ангийн оюутан Т.Абылай, Механик инженер-3 ангийн оюутан 

  • Б.Батсанаа нарт сургалтын  төлбөрийн 60% хөнгөлөлт,   

  • Мэдээллийн технологи-3 ангийн оюутан А.Жаргалмаа, Г.Мөрөн,

  • Цахилгаан систем автоматжуулалт -4  ангийн оюутан  Э.Долгормаа, П.Дорж,

  • Механик инженер-3 ангийн оюутан С.Эрдэнэбаяр,
  • Мэдээллийн технологи-2 ангийн оюутан Г.Солонго, Жаргалмаа,
  • Цахилгаан систем автоматжуулалт -3 ангийн оюутан Б.Эмүлэн нарын 7 оюутан тус бүрд сургалтын төлбөрийн 30% хөнгөлөлт, "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн Ахлах сургуулийн 12-р ангийн сурагч  Б.Хонгорзул, Б.Маралмаа нарын 2 сурагч тус бүрд сургалтын төлбөрийн 50% хөнгөлөлт,  

2022-2023 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх журмын 4.1 заалтаар математик, хими, физик, англи хэл хичээл тус бүрээр элсэлтийн ерөнхий шалгалтад 600 ба 700-аас дээш оноо авсан:

  •  Цахилгаан систем автоматжуулалт -1 ангийн оюутан Н.Энхтүвшинд сургалтын төлбөрийн 100% хөнгөлөлт,
  • Мэдээллийн технологи -1 ангийн оюутан Г.Ганболд,

  •  Ашигт малтмалын баяжуулалтын технологи-1 ангийн оюутан А.Давааням нарт сургалтын төлбөрийн 50% хөнгөлөлт,

  • Ашигт малтмалын баяжуулалтын технологи -1 ангийн оюутан Э.Нандинцэцэг, С.Оюундарь,

  • Цахилгаан систем автоматжуулалт -1 ангийн оюутан Э.Энхбаяр,

  • Уул уурхайн ашиглалтын технологи -1 ангийн оюутан М.Сүхбат,

  • Авто инженерчлэл -1 ангийн оюутан Л.Одлхагва, 

  • Мэдээллийн технологи -1 ангийн оюутан О.Одбаяр нарын 6 оюутан тус бүрд сургалтын төлбөрийн 30% хөнгөлөлт тус тус  олголоо.

“Монгол 21”сангийн тэтгэлэг:

  • "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн Ахлах сургуулийн багш Ц.Насанбуян,

  • Ашигт малтмалын баяжуулалтын технологи-1 ангийн оюутан Б.Өгөөмөр, С.Энхсаруул нар тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг,

 

Капитрон банкны тэтгэлэг:

  • Цахилгаан систем автоматжуулалт -4 ангийн оюутан Б.Отгонбаатар,

"Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн 2005-2006 оны төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг:

  • Цахилгаан систем автоматжуулалт -1 ангийн оюутан Н.Энхтүвшинд гардууллаа.

  • Энэ нийтлэлийг хуваалцах