“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь орон нутагт Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандартыг үйл ажиллагаандаа нэтрүүлж, хэрэгжүүлэн баталгаажуулалтын гэрчилгээ авсан анхны боловсролын байгууллага тул ISO 21001 стандартыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр БШУГ-тай хамтран “Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо MNS ISO 21001:2021 стандарт”-ын танилцуулах сургалтыг 2023 оны 01 сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү танилцуулах сургалтад орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 25 сургуулийн төлөөлөл хамрагдсан.

2023 оны 01 сарын 19, 20-ны өдрүүдэд сургуулийн өмнөх боловсролын 40 байгууллагын удирдах ажилтанд уг танилцуулах сургалтыг зохион байгуулах бөгөөд нийт 325 удирдах ажилтан хамрагдуулахаар төлөвлөөд байна.

Энэхүү сургалт зохион байгуулагдсанаар орон нутагт үйл ажиллагаа явуулж буй боловсролын байгууллагуудын хувьд “Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо-Шаардлага MNS ISO 21001:20121 (ISO 21001:2018) стандарт”-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлэхээр зорьж байгаа байгууллагууд дараагийн шатны сургалтуудад хамрагдах, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулиас зөвлөх үйлчилгээ авах боломжтой юм.

  • Энэ нийтлэлийг хуваалцах