“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь 2021 оноос Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж хэрэгжүүлэн 2022 оны 04 сард баталгаажуулалтын гэрчилгээ авсан.

Тус сургууль нь менежментийн тогтолцооны зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг бүрэлдэхүүн болон  дотоод аудиторуудаа чадавхжуулах зорилгоор G2G сургалтын төвөөс зохион байгуулсан ISO 21001 стандартын тэргүүлэх аудиторын сургалтад 2022 оны 12 сарын 12-ны өдрөөс 12 сарын 23-ны өдрүүдэд 6 ажилтан хамруулсан.

Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандартын тэргүүлэх аудиторын эцсийн шатны шалгалтад тэнцсэн тус сургуулийн захирал Д.Зоригтхүү, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Төгсбуян, Сургалтын албаны дарга Д.Болор-Эрдэнэ, тэргүүлэх мэргэжилтэн Б.Баярдулам, Политехник коллежийн эрхлэгч Н.Зул-Эрдэнэ, Суурь шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч Б.Баяраа нар ISO 21001 стандартын тэргүүлэх аудиторын гэрчилгээ гардан авлаа. Гэрчилгээг профессор С.Давааням гардуулсан бөгөөд тэргүүлэх аудиторын гэрчилгээ гардан авснаар бусад боловсролын байгууллагуудын ISO 21001:2018 стандартын шаардлагад нийцсэн байдалд Тохирлын үнэлгээ - Менежментийн тогтолцооны аудит, баталгаажуулалт хийх чадамжид тавигдах шаардлага MNS ISO/IEC 17021-3:2020 стандартын дагуу аудит хийх, Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандартын зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх зүй бүрдэж байгаа юм.

 

 

  • Энэ нийтлэлийг хуваалцах