“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 01 сарын 17-ны өдрийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах тухай” А/22 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор ХАБЭА-н 14 төрлийн сургалтыг батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж байна.

2023 оны 01 сарын 11, 12-ны өдрүүдэд ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо MNS ISO 45001:2018 стандартын танилцуулах (Модуль 1) сургалтад 21 бүтцийн нэгжийн 175 ажилтан, 01 сарын 16, 17-ны өдрүүдэд стандартын хэрэгжүүлэх арга зүйн (Модуль 2) сургалтад 11 бүтцийн нэгжийн 30 ажилтан  тус тус хамрагдлаа.  

Энэхүү сургалтад хамрагдсанаар ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо MNS ISO 45001:2018 стандартын зорилго, ач холбогдол, зарчим, шаардлагуудын мөн чанарыг ойлгож, байгууллагынхаа онцлогт тохируулан хэрэгжүүлэх арга зүйг эзэмшиж байгаагаараа ач холбогдолтой юм.

  • Энэ нийтлэлийг хуваалцах