Төлбөрийн тариф-Ахлах сургууль

"Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн ДЭРГЭДЭХ

 АХЛАХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТ


ЭЛСЭЛТЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Ерөнхий боловсролын сургуулийн 9-р анги төгссөн буюу Суурь боловсрол эзэмшсэн байх
  • Ахлах сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцсэн байх   

ДАВУУ ТАЛ:

  • Анги дүүргэлт  цөөн - 24 сурагчтай
  • Математик, Физик, Хими, Англи хэлний хичээлийг гүнзгийрүүлэн илүү цагаар судална
  • Мэргэжлийн ур чадвар сайтай, дадлага туршлагатай багш нар хичээл заана
  • Суралцагчдыг Математик, Физик, Хими, Англи хэлний хичээлээр олимпиадад бэлтгэнэ
  • Олимпиадад амжилт гаргасан суралцагчид сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ
  • ЕБС-ийн олимпиадад  амжилт үзүүлсэн суралцагчид ТС-н бакалаврын хөтөлбөрт элсвэл эхний жилдээ  сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ
  • Ахлах сургуулийн төгсөгчдийн  ЭЕШ-ийн оноо өндөр байдаг

Материаллаг бааз:

    Ахлах сургууль нь дээд сургуулийн анги танхим, сургалтын лабораториудыг сургалт хүмүүжлийн ажилдаа бүрэн ашиглах боломжтой байдаг учир суралцах орчин нөхцлөөр бүрэн хангагдсан байдаг. Материаллаг бааз:

  • Химийн лаборатори
  • Физикийн лаборатори
  • Компьютерийн лаборатори
  • Номын сан  
  • Спорт заал
  • Хөл бөмбөгийн талбай
  • Дотуур байр
  • Сэтгэхүй клуб
  • Роботын клуб
  • Нисэх загвар, авто загварын дугуйлан гэх мэт сурагчдын чөлөөт цаг заваа зөв боловсон өнгөрүүлэх боломжоор хангагдсан.

Сургалтын тэтгэлэг:

МАТЕМАТИК, ФИЗИК, ХИМИЙН хичээлүүдээр улс, аймаг, бүсийн олимпиадад гаргасан амжилтыг үндэслэн сургалтын төлбөрийн дараах хөнгөлөлтийг олгоно.

  • Олон улсын олимпиадад шалгаран оролцвол: Сургалтын төлбөрийн 100%
  • Улсын олимпиадын III-ын даваа: 1-3 байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 100%
  • Улсын олимпиадын II-ын даваа: 1-3 байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 30%
  • Улсын чанартай олимпиад: 1-3 байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 10%                         
  • Бүсийн чанартай олимпиад: 1-3 байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 5%                                 
  • Тив, дэлхийн хэмжээний оюуны болон бусад спортын төрлүүдээр: байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 40%.

СУРГАЛТЫН ТӨЛБӨР:

Сургалт

Төлбөр

1

Лицей сургуулийн 10-12-р ангийн сургалт

2.500.000

2

Кембрижийн хөтөлбөртэй 9-12-р ангийн сургалт

3.500.000

Орхон аймаг, Эрдэнэт хот Ш.Отгонбилэгийн гудамж,

 "Эрдэнэт цогцолбор" дээд сургууль Ахлах сургууль

Утас: +976 01352 73198, 99855353, 99350086

                                                           

  • Энэ нийтлэлийг хуваалцах