ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ СУДАЛГАА

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн уялдаа холбоог цогцоор нь хөгжүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний туршилт, судалгааны ажлыг өргөн цар хүрээтэйгээр хийж гүйцэтгэдэг. Сургуулийн хэмжээнд гүйцэтгэж буй судалгааны ажлууд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон бусад гаднын болон дотоодын аж ахуйн нэгжийн захиалгаар уул уурхайн техник технологийн үр ашийг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх болон нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хувь нэмэр оруулахад чиглэдэг. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил нь дараах тэргүүлэх чиглэлүүдээс бүрдэж байна.

•             Хүдрийн физик, механик болон баяжигдах шинж чанарын судалгаа;

•             Исэлдсэн хүдрийн уусгалтын технологи;

•             Хоёрдогч түүхий эдийг боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах;

•             Уул уурхайн нөхөн сэргээлт, байгаль орчны нөлөөллийн судалгаа;

•             Мэдээллийн технологи, аюулгүй байдал;

•             Уурхайн тоног төхөөрөмж, цахилгаан, механикийн судалгаа;

•             Металл судлал;

•             Сэргээгдэх эрчим хүч.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажилд Эрдэнэт үйлдвэрийн болон бусад судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаач нартай хамтран сургуулийн болон үйлдвэрийн хэмжээний судалгааны лабораторийг ашиглан чанартай гүйцэтгэдгээрээ бусад ижил төстэй сургалт, судалгааны байгууллагаас ялгардаг.

Гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажил

Хүдрийн физик, механик болон баяжигдах шинж чанарын чиглэлээр

  • Олон улсын санхүүжилттэй Planet Gold төслийн захиалгаар алтны үндсэн ордын хүдрийн дээж дээр захиалагч талын санал болгосон нөхцөлийн дагуу технологийн туршилтуудыг хийж тайланг хүлээлгэн өгсөн. Туршилтын шинжилгээг итгэмжлэгдсэн Геологийн Төв Лаборатори дээр хийж гүйцэтгэсэн
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиалгаар Хүдрийн эзлэхүүн жин, нягт, физик механикийн шинж чанарыг нарийвчлан судалж, шинэчлэн тогтоох судалгааны ажлыг Уул уурхайн хүрээлэнтэй хамтран гүйцэтгэж тайланг хүлээлгэн өгсөн.
  • “Вояажер минерал ресурс” ХХК -ийн захиалгаар Хөх булгийн ордын хүдрийн флотацийн технологиор баяжигдах шинж чанарын судалгааг гүйцэтгэж тайланг хүлээлгэн өгсөн.
  • "Өндөр Нарангийн алтны үндсэн ордын хүдрийн баяжигдах чанар" судалгааны ажлыг гүйцэтгэж тайланг хүлээлгэн өгсөн.

Исэлдсэн хүдрийн уусгалтын технологи чиглэлээр:

  • Оюу Толгой ХХК захиалгаар исэлдсэн хүдрийн колонкийн уусгалтын туршилтыг АНУ-ын “Меткон”, “KD Engineering”-ийн нийтлэг арга аргачлалын дагуу зэсийн исэлдсэн хүдрийн дээжийг хүхрийн хүчлийн шингэрүүлсэн уусмалаар уусгаж зэсийн металл авалтыг тодорхойлсон. Мөн хүхрийн хүчлийн зарцуулалтын хэмжээг тооцож захиалагч талд тайланг Англи, Монгол хэл дээр хүлээлгэн өгсөн.

Хоёрдогч түүхий эдийг боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр:

  • ХБНГУ-ын 1.8 сая еврогийн санхүүжилтээр Герман улсын Martin Luthar-н Их сургууль болон G.E.0.S, DIMAP, CBM зэрэг судалгааны байгууллагуудтай хамтран “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Хаягдлын аж ахуйд хуримтлагдсан хаягдал, ядуу агуулгатай хүдрийн овоолгыг агаараас тандан судлах судалгааны ажлыг Монгол улсад анх удаа гүйцэтгэж байна.
  • Монгол улсын Боловсрол шинжлэл, ухааны яам болон БНХАУ-ын засгийн газрын 1.8 сая юанийн санхүүжилтээр БНХАУ-ын BGRIMM судалгааны байгууллагатай хамтран “Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг галд тэсвэртэй керамик материал үйлдвэрлэх түүхий эдээр ашиглах боломжийн судалгаа” сэдэвт судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

Уул уурхайн нөхөн сэргээлт, байгаль орчны нөлөөллийн судалгаа чиглэлээр:

  •  “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Хүдрийн ил уурхайн хөрсний 3 ба 5-р овоолгын 2 ,1 га, ЦРП-4-ийн урд хэсэгт 0,6 га нийт 3,7 га  талбайд нар  “Природа” ХХК-ийн зөвлөх багтай хамтран биологийн нөхөн сэргээлтийн ажил хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн.
  • “Эко Монгол Эрдэнэ” МСҮТ-тэй хамтран “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн хоосон овоолго болох 1 га талбай дээр биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхдээ манай улсад мөрдөгдөж буй MNS5918:2008 стандартыг мөрдлөг болгон ажилласан.
  • Баян-Өндөр сумын орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хөрөнгөөр “Баян-Өндөр сумын Байгаль орчны нөлөөллийн судалгаа”-ны ажлыг хийж гүйцэтгэж тайланг хүлээлгэн өгсөн.

Металл судлалын чиглэлээр:

  • “Ора металл” ХХК-ийн захиалгаар цутгамал ган бөөрөнцгийн дотоод бүтцийг судалж, “Цувимал, давтмал, цутгамал ган бөмбөлөг болон түүний бэлдцэд тавигдах шаардлага”CS-Ж-12:2017-д нийцсэн эсэхэд хариулж, дүгнэлт, зөвлөмж өгсөн.
  • “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Ган бөөрөнцгийн цехийн захиалгаар Цувимал ган бөөрөнцгийн дотоод бүтцийг тодорхойлж, цувих технологи ба илчин боловсруулалтын технологиудад үнэлэлт дүгнэлт өгсөн.

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр:

  • Оюутны дотуур байрны цахилгаан хангамжийг сэргээгдэх эрчим хүчний нарны фото үүсгүүр бүхий системээр шийдэх”  төслийг амжилттай хэрэгжүүлж Орон нутагт болон ШУТИС-ийн хэмжээнд анх удаа цагт 5 кВт  эрчим хүч үйлдвэрлэдэг On-grid систем бүхий Сэргээгдэх эрчим хүчний нарны мини станц ашиглалтад оруулсан.