Оюутны байр нь 1975 онд ашиглалтанд орсон, 2 орцой 5 давхар сүүлийн үеийн галын аюулгүй ажиллагааны /С-2000/ дохиоллын системд холбогдсон, давхар бүрт WI-FI, хяналтын камераар тоноглогдсон, 24 цагын харуул харуул хамгаалалттай, сүүлийн үеийн тавилга, цахилгаан хэрэгслээр тохижуулсан нийтийн гал тогоотой ба 15 м2 өрөөнд 2 оюутан, 21 м2 өрөөнд 3-4 оюутан амьдрах 80-90 оюутан хүлээн авах хүчин чадал бүхий барилга байгууламж юм.
2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн Монгол улсад уул уурхайн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд тус сургуульд “Оюу толгой” ХХК болон бусад уул уурхайн компиануудын захиалгаар гэрээт суралцагч оюутнуудыг хүлээн авч оюутны байраар үйлчлэж байгаа ба мөн оюутан солилцооны ажлын хүрээнд жил бүр Англи, Америк, Герман Казахстан, Тайвань, Австриал, Япон, Орос зэрэг орнуудын багш, оюутнуудыг хүлээн авч тохилог байраар үйлчилж байна.
Оюутны байр нь 2011 онд Улсын Тэргүүний байраар шалгарсан
Орхон аймгын Баян-Өндөр сумын “Оюут” багын нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд багийн ЭСЦ эмнэлэг, Цагдаагын II хэсэг, сургуулийн дэргэдэх Оюутны зөвлөлтэй хамтран ажилладаг. Оюутны байр нь байрны оюутны зөвлөлийн гишүүн 3, жижүүр 4, үйлчлэгч 2 хүний бүрэлдхүүнтэйгээр оюутан суралцагч нарын сурч боловсрох, амьдрах таатай, аюулгүй орчинг бүрдүүлэн ажиллаж байна.
Онцлох давуу талууд
Хамрах хүрээ
Холбоо барих
Оюутны байрны нэг оюутны нэг жилийн төлбөр | ||
---|---|---|
Өрөө | Орны тоо | Төлбөр |
15 м2 өрөө | 2 ортой | 900,000₮ |
21 м2 өрөө | 4 ортой | 680,000₮ |
Дотуур байранд орохдоо
Хэрэв та бүртгүүлэх бол энд дарж бүртгэлийн форм бөглөнө үү.
Зургын цомог