Бакалаврын сургалт

       Дээд боловсролын бакалаврын зэрэг олгох сургалтыг 1996-1997 оны хичээлийн жилд анх 35 оюутан элсүүлснээр эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш 2196 гаруй оюутанд бакалаврын зэргийг олгоод байна. 2016 оныг хүртэл 10 мэргэжлээр уул уурхайн болон мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байсан ба 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн БСШУЯ-аас тогтоосон хяналтын тооны хүрээнд 9 хөтөлбөрөөр бакалаврын зэрэг олгох сургалтаа явуулж байна. "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн бэлтгэж байгаа хөтөлбөрүүд:

Сургалт явуулах мэргэжлийн нэр, индекс

Сургалтын хэлбэр

Элсэгчдийн  боловсролын түвшин

Сургалтын хугацаа

Судлах нийт кредит

Төгсөгчдөд олгох боловсролын зэрэг, мэргэжил

1

Уул уурхайн ашиглалтын технологи, D072401

өдөр

Бүрэн дунд

4

130

Уул уурхайн инженер, Уул уурхайн ашиглалтын технологи

2

Цахилгаан системийн автоматжуулалт, D071304

/хуучнаар: цахилгааны инженер/

өдөр

Бүрэн дунд

4

130

Цахилгаан системийн автоматжуулалт

3

Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, D071304

/хуучнаар: цахилгааны инженер/

өдөр

Бүрэн дунд

4

130

Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж

4

Барилгын инженер "1+3"

өдөр

Бүрэн дунд

4

ЭЦДС - 42

ШУТИС- 88

Иргэний ба үйлдвэрийн барилга, Автозамын барилга, Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, Усны барилга байгууламж, Гүүрийн барилга  

5

Хаягдал боловсруулах технологи "1+3"

/хуучнаар: хүрээлэн буй орчны инженер 1+3/

өдөр

Бүрэн дунд

4

ЭЦДС- 41

ШУТИС-89

Хаягдал боловсруулах технологи

6

Уул уурхайн машин тоног төхөөрөмж, D071501

/хуучнаар: механик инженер/

өдөр

Бүрэн дунд

4

130

Уул уурхайн инженер, Уул уурхайн машин, тоног төхөөрөмж

7

Автомашин ашиглалт, авто аж ахуй, D071601

/хуучнаар: авто инженер/

өдөр

Бүрэн дунд

4

130

Механик инженер, Авто машин, авто аж ахуй

8

Мэдээллийн технологи, D061304

өдөр

Бүрэн дунд

4

125

Мэдээллийн технологи

9

 Металлурги, металын технологи, D071503

өдөр

Бүрэн дунд

4

129

Уул уурхайн инженер, Төмөрлөгийн үйлдвэрлэлийн металлурги

10

 Ашигт малтмалын баяжуулалтын технологи, D072402

өдөр

Бүрэн дунд

4

130

Уул уурхайн инженер, Ашигт малтмалын баяжуулалтын технологи

Бакалаврын сургалтын 1 кредитийн үнэлгээ

80,000 төгрөг

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөгчдөөс ШУТИС-ийн онцлох дипломтой болон 3.2-оос дээш үнэлгээний голч дүнтэй төгссөн 38 оюутан байгаагийн дотроос  36 оюутан нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-д ажиллах “Батламж” гардан аваад амжилттай ажиллаж байна.

  "Эрдэнэт цогцолбор" дээд сургууль нь 3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн, 46 жилийн түүхтэй, асар их туршлага хуримтлуулсан, Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 стандартыг нэвтрүүлж энэ ажлын хүрээнд бакалаврын зэрэг олгох сургалтын 7 хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, ажиллаж байна.

ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуультай хамтарсан Барилгын инженер, Хүрээлэн буй орчны инженер 1+3 хөтөлбөрүүдийг 2020-2021 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Мөн 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн ОХУ-ын Уралын ХИС-тай хамтран “Металлурги, металлын технологи” 2+2 хөтөлбөрөөр элсэлт авч хичээллэнэ. "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн бакалаврын түвшний сургалтын үйл ажиллагааг ШУТИС-ийн Ректорын “Оюутнаар батлах тухай”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын “"Эрдэнэт цогцолбор" дээд сургуульд сургалт явуулах тухай” тушаалуудын дагуу зохион байгуулж ажилладаг болно.

Уул уурхайн машин тоног төхөөрөмж

/хуучнаар: механик инженер/

  • Энэ нийтлэлийг хуваалцах