МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Суралцагчдад олон улсын нийтлэг жишиг хандлагатай нийцэхүйц, шинжлэх ухаан, технологи, нийгэм- хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, туршилт судалгааны арга зүйг эзэмшүүлэхэд оршино.
МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:
Шинэлэг, шилдэг судалгааг хөгжүүлэх
Судалгаанд суурилсан сургалт явуулах
Шударга, ил тод удирдлагыг хэрэгжүүлэх
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД:
ШУТИС-ийн Бизнесийн Ахисан түвшний сургууль:
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль /ГУУС/:
ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТОЙМ :
"Эрдэнэт цогцолбор" дээд сургууль нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын инженер техникийн ажилтнуудад ажиллахын зэрэгцээ боловсролын зэргээ ахиулах боломж олгох үүднээс 2005-2006 оны хичээлийн жилээс эхлэн ШУТИС-ийн КТМС-тай хамтран “Үйлдвэрлэлийн менежмент” мэргэжлээр магистрын сургалт явуулж эхэлсэн түүхтэй. Суралцагчдын 90 гаруй хувь нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд байдаг бөгөөд энэ хугацаанд 490 гаруй магистр төгсгөөд байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, Монгол орны уул уурхайн салбарын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн шаардлагыг ханган биелүүлэх үүднээс энэхүү сургалтыг ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудтай хамтран дараах чиглэлээр өргөжүүлэн сургаж эхэлсэн байна.
Үүнд:
Хичээлийн жил | Бүрэлдхүүн сургууль | Хамтарсан хөтөлбөр / мэргэжил |
---|---|---|
2011-2012 | Геологи, уул уурхайн сургууль | Уул уурхайн машин тоног төхөөрөмж |
2012-2013 |
Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль |
Санхүүгийн менежмент |
2013-2014 | Геологи, уул уурхайн сургууль | Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж |
Механик, тээврийн сургууль | Автомашины ашиглалт, авто аж ахуй | |
2014-2015 | Эрчим хүчний сургууль | Цахилгаан системийн автоматжуулалт |
Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль | Хүний нөөцийн менежмент | |
2015-2016 | Геологи, уул уурхайн сургууль | Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт |
Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль | Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежмент | |
Бүтээмж чанарын менежмент | ||
2016-2017 | Геологи, уул уурхайн сургууль | Уул уурхайн ашиглалтын технологи |
Ашигт малтмалын баяжуулалтын технологи | ||
2021-2022 | Геологи, уул уурхайн сургууль | Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал |
Э-Мэйл: techinst@erdenetmc.mn
Утас: (+976) 757-73416, 99352968