Хүний хөгжлийн сургалт

ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СУРГАЛТ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, үр бүтээлтэй ажиллах хүчнийг бий болгох, хадгалах, хөгжүүлэх, хүний нөөцийн өгөөжийг дээшлүүлэх зорилгоор Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд Хүний хөгжлийн төвийг 2018 онд байгуулсан.

Тус төв нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгжийн нийт ажилтнууд, Орхон аймгийн бүс  нутгийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагын хүрээнд хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулж, одоогоор 10 гаруй нэр төрлийн сургалтын хөтөлбөрийг бий болгоод байна.

Олгох мэдлэг, ур чадвар:

Үйлдвэрийн газрын бодлого, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, түүх соёл, өв уламжлалыг ажилтнуудад хүргэх, тэдэнд хэрэгцээ шаардлагатай хэрэглэж болох  мэдлэг мэдээлэл, ур чадвар, харилцаа хандлагыг олгох

Зохион байгуулалт:

                Сургалтыг танхим болон цахим хэлбэрээр явуулах бөгөөд лекц, кейс, дасгал, багийн ажил зэргийг ашиглана.

Сургалтын төрөл

Төлбөрийн тариф     /төгрөг/

Сургалтын цаг

  1.  

Байгууллагын соёл-Хүний хөгжил

100,000

 8 цаг

  1.  

Харилцаа, хандлага

100,000

 8 цаг 

  1.  

Сэтгэлээ удирдах ухаан

110,000

 8 цаг 

  1.  

Гэр бүлийн боловсрол

70,000

8 цаг

  1.  

Хэрэглээний программ /word, excel, бусад/

100,000

8 цаг

  1.  

“Бизнесээ эхэл- Бизнесээ хөгжүүл”

100,000

8 цаг

  1.  

Илтгэх урлаг

120,000

8 цаг

  1.  

Ахмад ажилтнуудад зориулсан /40+ нас/

120,000

8 цаг

  1.  

Ээжийн боловсрол

120,000

8 цаг

  1.  

Яриа, бичгийн соёл

120,000

 8 цаг

  1.  

Чанарын менежментийн тогтолцоо. Шаардлага MNS ISO9001:2016 стандарт танилцуулах сургалт

133,000

8 цаг

  1.  

Чанарын менежментийн тогтолцоо. Шаардлага MNS ISO9001:2016 стандартыг хэрэгжүүлэх сургалт

380,000

24 цаг

  1.  

Чанарын менежментийн тогтолцооны дотоод аудитын сургалт

430,000

24 цаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сургалтын төрөл:

  1.  “ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН СОЁЛ- ХҮНИЙ ХӨГЖИЛ” (8 цаг танхим, цахим)

Орчин үеийн ажилтанд тавигдах шаардлага, ур чадварын талаар суурь мэдлэг олгож,  зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

 

  1.  “ХАРИЛЦАА- ХАНДЛАГА” (8 цаг танхим, цахим)

Хувь хүн биеэ авч явах зөв чиг баримжааны тухай мэдлэгийг олгох, бусадтай  зөв боловсон харилцах ур чадвар эзэмших, эерэг хандлага төлөвшихөд нь туслах зорилготой.

 

  1.  “СЭТГЭЛЭЭ УДИРДАХ УХААН” (8 цаг танхим, цахим)

Хүний сэтгэл хөдлөл түүний мөн чанар, зүй тогтлыг танин мэдсэнээр сэтгэлээ зөв удирдах ухаанд суралцан, бусдыг ойлгох хандлагыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

 

  1.  “ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ” (8 цаг танхим, цахим)

Гэр бүлийн талаарх үндсэн ойлголт, түүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг танин мэдэж, гэр бүлд үүсэх зөрчлийг даван туулах, насан туршийн бат бөх гэр бүлийн дархлаа бий болгох дадалд суралцахад чиглэнэ.

 

  1.  “ХЭРЭГЛЭЭНИЙ ПРОГРАММ” (8 цаг танхим, цахим)

        Орчин үеийн ажилтанд компьютерын хэрэглээний программын ахисан түвшний  мэдлэг, ур чадвар олгож, хэрэгцээндээ ашиглаж сургахад оршино.

  1.  “БИЗНЕСЭЭ ЭХЭЛ”-БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛ”  (8 цаг танхим, цахим)

        Өөрийн ажил хэргийг хэрэгжүүлэх, ирээдүй бүхий бизнес санаатай, түүнийгээ бодитой эхлэх, эхэлсэн бизнесээ хөгжүүлэхийг эрмэлзэж буй хүмүүст зориулсан олон улсын хөдөлмөрийн байгууллага болон НҮБ-ын стандартад нийцсэн хөтөлбөр болно.

  1.  Илтгэх урлаг  (8 цаг танхим, цахим)

Илтгэх урлагийн онолын гол ойлголтуудыг эзэмшүүлэн, бусдад өөрийн санаагаа цэгцтэй, товч тодорхой, уран яруу илэрхийлэх, бусдын оюун санааг татах, илтгэл бэлтгэх түүнийгээ танилцуулж сурах, ингэснээр аливаад зөв харилцах хандлага төлөвшүүлэх

  1.  “ЭЭЖИЙН БОЛОВСРОЛ” (8 цаг танхим, цахим)

Эмэгтэй хүн бүрт байх эрдэм мэдлэгээр ѳѳрийгѳѳ хѳглѳж, эхнэр ухаандаа суралцах. Бүсгүй хүний ур дүй, гоо зүй, эмэгтэй хүн байхуйн утга учир, эмэгтэй хүмүүн бүрийн мэдвэл зохих ёс заншлуудыг мэдэж авах.

 

  1. “АХМАД АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН” (8 цаг танхим, цахим)

Ахмад ажилтнуудад нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл зүйн боловсрол олгох замаар тэдний амьдралын чанарыг нь дээшлүүлэх, эрүүл, идэвхитэй амьдралыг хэв маягийг бий болгож, амьдралын дараагийн үед хэвийн дасан зохицох сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, мэдлэг, туршлага, ур чадварыг нь залуу ажилтнуудад өвлүүлэх.

  1. Яриа, бичгийн соёл (8 цаг танхим, цахим)

Санаа бодлоо ярианы болон бичгийн найруулгын зохих шаардлагын дагуу зөв, соёлтой илэрхийлдэг чадвар, дадалтай болж, эх хэл соёлоо хүндэтгэх үзэл, хандлагатай болгох

  1. Чанарын менежментийн тогтолцоо. Шаардлага MNS ISO9001:2016 стандарт танилцуулах сургалт (8 цаг танхим, цахим)
  2. Чанарын менежментийн тогтолцоо. Шаардлага MNS ISO9001:2016 стандартыг хэрэгжүүлэх сургалт (24 цаг танхим, цахим)
  3. Чанарын менежментийн тогтолцооны дотоод аудитын сургалт (24 цаг танхим, цахим)

 

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Хүний хөгжлийн сургалтад жилдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 1000-2600 ажилтан хамрагдаж байна.

 

  • Энэ нийтлэлийг хуваалцах