Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

“ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР” -ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдөр болдог “Дэлхийн номын өдөр”-т зориулан номын сангаас “Өглөөг номтой угтъя”, “ Зохиолч уншигчдын уулзалт”, утга зохиолын номын үзэсгэлэн, ном солилцоо, “ Уншсан зохиол уран зурагт” гар зургийн уралдаан зэрэг арга хэмжээнүүд амжилттай зохион байгууллаа.

Зохиолч уншигчдын уулзалтад Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт зохиолч яруу найрагч Дамбийн Дашдондов, Шилдэг бүтээлийн “Алтан од” шагналт, нэрт романч Дамдины Пүрэв, “Болор цом”-ын тусгай байрын шагналт яруу найрагч Дүгэрийн Отгонбаяр нар оролцсон. Тэд уран бүтээлээсээ уншигч оюутан залууст хүргэж, оюутнууд зочдын урын сангаас шүлэг уншиж, дуу дуулж, уншсан номын тухай илтгэл тавьж, номын санчид зочин зохиолчдын бүтээлийг сурталчлан таниулах ажлыг зохион байгууллаа.

Энэ нийтлэлийг хуваалцах :