Хүмүүнлэгийн ухааны тэнхим
Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг улс орны хөгжлийн бодлого, инновацынбодлого, хэлний бодлогыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох хэлний болоод технологийнцогц мэдлэгтэй, төрөлх болон гадаад хэл дээр харилцах соёл, ур чадварыг эзэмшсэн, ёсзүйтэй, багаар ажиллах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн бэлтгэх
Бакалаврын хөтөлбөрүүд
Англи хэлний ахисан дээд түвшний мэдлэгтэй, хэлний шинжлэх ухааны онол, практикийн болон шинжлэх ухаан, технологийн аман ба бичгийн орчуулгын онол, арга зүйн мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, өөрийгөө илэрхийлэх, шинийг эрэлхийлэх, бүтээлчээрсэтгэх, системтэйгээр төлөвлөж асуудлыг оновчтой шийдвэрлэх, насан туршдаа суралцах, шинжлэх ухаан, техник технологийн дэвшилтэт өөрчлөлтийг мэдэрч, мэдээлэлд чанарын болоод тоон шинжилгээ хийх, техник, технологи, уул уурхай салбарын аман ба бичгийн орчуулгыг мэргэжлийн өндөр түвшинд хийх чадвартай орчуулагч бэлтгэхэд хөтөлбөрийнзорилго оршино.
– Уул уурхайн газар
– Үйлдвэрлэл, бизнесийн байгууллага
– Дотоодын болон олон улсын компани
– Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага
Олон улсын боловсролын чиг хандлагад нийцүүлэн сургалтын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах мэдлэг, чадвартай, түүнийгээ амьдрал практикт хэрэглэх, суралцагч болон өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, судалгаа шинжилгээний арга зүйг эзэмшсэн, мэргэжлийн өндөр ёс суртахуунтай, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
– Бүх шатны боловсролын байгууллага
– Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага
– Элчин сайдын яам, гадаадын болон олон улсын байгууллага
– Хэвлэл мэдээлэл: Радио, ТВ
– Аялал жуулчлалын байгууллага
– Мэргэжлийн холбоо
Монгол хэлний бүтэц тогтолцооны тухай хэлшинжлэлийн үндсэн мэдлэг, монгол ардын аман зохиол, монголын болон өрнө, дорнын уран зохиолын тулгуур эх сурвалжуудыг задлан шинжилж, утга санааг нь тайлбарладаг, монголоор зөв сайхан найруулан бичих чадварыг эзэмшихийн зэрэгцээ, төрөлх хэл, уран зохиолын хичээлийг ерөнхий боловсролын сургуульд заах арга, дадлыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
– Бүх шатны боловсролын байгууллага
– Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага
– Хэвлэл мэдээлэл, Радио, Телевиз
Манай багш нар
Үүсэл хөгжлийн тойм
2014 онд
“Гадаад хэлний орчуулга /англи хэл/” хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж ирсэн. 1996-2017 он хүртэл нийт 16 удаагийн төгсөлтөөр 400 гаруй орчуулагч мэргэжилтэн бэлтгэсэн.
2019 онд
Монгол улсын Засгийн Газрын 293 тоот тогтоолоор “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай нэгдсэнээр “Гадаад хэлний орчуулагч”-ийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлж байна.
Тэнхимийн зорилт
Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх
Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чадавхыг нэмэгдүүлэх
Иргэдийн гадаад хэлний боловсролыг дэмжих
Сургалт
- Гадаад хэлний орчуулагч /өдөр/
Англи хэлний багш
Монгол хэл, уран зохиолын багш
Сэтгэл судлал /2+2/ /МУИС-тай хамтарсан хөтөлбөр/
- Боловсрол судлал
-
- Англи хэлний модуль 1 /А1/
- Англи хэлний модуль 2 /А2/
- Англи хэлний модуль 3 /В1/
- Англи хэлний модуль 4 /В2/
- IELTS-ийн шалгалтын бэлтгэл
- Магистрын өмнөх англи хэлний бэлтгэл
- Орос хэлний бэлтгэл
- Герман хэлний бэлтгэл
- Герман хэлний анхан шат
- Япон хэлний бэлтгэл
Хэл шинжлэл, зэрэгцүүлсэн хэл шинжлэл, орчуулга зүй, боловсрол судлал, боловсролын удирдлага, сурах бичиг судлал, сэтгэл судлал, эрх зүй
ТӨГСӨГЧ
Хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 1992-2017 онд төгсөгчдийн 70 орчим хувь нь төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагад орчуулагчаар ажиллахаас гадна бусад ажлын байруудад хөрвөн ажиллаж байна. Манай төгсөгчдөөс 1996 оны төгсөгч Д.Сүглэгмаа Орхон аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, 2004 оны төгсөгч З.Хүрлээ МИАТ-ийн Гадаад харилцааны албаны мэргэжилтэн, 2005 оны төгсөгч М.Наранбат “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанар хянялтын хэлтсийн техник хяналтын товчооны дарга, 2006 оны төгсөгч П.Бат-Өлзий “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын ХЭМАБ-ын товчооны даргаар ажиллаж байна.
Тус хөтөлбөрөөр төгсөгчдийн дундаас Н. Мөнхцэцэг, Б. Оюунсүрэн нар Хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 1999 оны төгсөгч О.Саранцэцэг, 2003 оны төгсөгч Б.Баян-Өлзий нарын уран зохиолын орчуулагчид төрөн гарч орчуулгын уран бүтээлээ амжилттай туурвин сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн сурталчилж байна.
ХУТ-ийн багш нар суралцагчдыг хөтөлбөрт элсэхэд “Шинэ оюутны сургалт”, дадлагад гарахын өмнө “Сайн ажилтны сургалт”, “Орчуулгын арга зүйн сургалт” зохион байгуулах, сургуулийн орчуулгын товчооны үйл ажиллагаанд оюутнуулыг татан оролцуулж дадлагажих боломж олгодог.
ТЭНХИМИЙН ДЭРГЭДЭХ НЭГЖҮҮД
ГАДААД ХЭЛНИЙ ТӨВ
Гадаад хэлний төв нь “Эрдэнэт цогцолбор” Дээд сургуулийн дүрмийн хүрээнд гадаад хэлний сургалтын ажил эрхэлдэг нэгж юм. Багш нар “Эрдэнэт цогцолбор” Дээд сургуулийн оюутнууд, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилтан, ажилчид болон Орхон аймгийн иргэдийн дунд гадаад хэлний сургалт зохион байгуулдаг.
Мөн байгууллагын захиалга, хүсэлтийг үндэслэн гадаад хэлний сургалтын хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, гадаад хэлний сургалтын агуулга, стандарт, арга зүйг боловсронгуй болгох талаар гадаад, дотоодын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч ажиллах, гадаад хэлний сургалтын асуудлаар эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурал, хэлэлцүүлэг, олимпиад зохион байгуулах, гадаад хэл эзэмшихийн ач холбогдол, хэрэгцээ, шаардлагыг залуучууд, олон нийтийн дунд сурталчлах үндсэн чиг үүрэгтэй.
ОРЧУУЛГЫН ТОВЧОО
/Англи, Орос, Хятад, Япон хэлний баталгаат орчуулгын үйлчилгээ/
Сургуулийн орчуулгын товчоо нь 2000 oноос хойш Орхон аймгийн иргэдэд баталгаат орчуулгын үйлчилгээ үзүүлж ирсэн. Монгол, англи, орос, япон, хятад, герман хэл дээр бүх төрлийн албан бичиг, гэрчилгээ, лавлагаа, гэрээ, диплом гэх мэт бичиг баримт болон эмнэлгийн, хуулийн, шинжлэх ухааны зэрэг бүх төрлийн орчуулгыг чанартай гүйцэтгэж ирсэн.