Хүний хөгжлийн төв
Зорилго
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шаардлагатай, хэрэгцээтэй боловсон хүчнийг бий болгох, хадгалах, хөгжүүлэх, хөгжлийн бодлоготой уялдуулан удирдлагаар хангадаг, бодлого тодорхойлдог зөвлөлдөх бүтцийг бүрдүүлж ажиллах, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн оролцоог тодорхойлох.
Үүсэл хөгжлийн тойм
Үйлдвэрийн газрын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний хөгжлийн оновчтой бодлогыг боловсруулж, хүний хөгжлийг эрхэмлэн, хүний нөөцийн өгөөжийг дээшлүүлэх, хөгжүүлэх зорилгоор (“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тогтвортой хөгжлийн цогц бодлого баримт бичгийн 1.3 заалт) Ерөнхий захирлын 2018 оны 03 сарын 22-ны өдрийн А/226 дугаар тушаалаар Хүний хөгжлийн төв байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйл ажиллагааны чиглэл
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгжийн нийт ажилтнууд, Орхон аймаг, бүс нутгийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагын хүрээнд хүний хөгжлийн 10 гаруй төрлийн сургалтын шинэ хөтөлбөрийг бий болгон хэрэгжүүлж байна.
- Байгууллагын соёл-Хүний хөгжил (8 цаг)
- Харилцаа, хандлага (8 цаг)
- Сэтгэлээ удирдах ухаан (8 цаг)
- Гэр бүлийн боловсрол (8 цаг)
- Илтгэх урлаг (8 цаг)
- Яриа бичгийн соёл (8 цаг)
- М1. Өгөгдлийн шинжилгээн дэх статистикийн хэрэглээ (16 цаг)
- М2. Microsoft Excel дээр хялбар ажиллах техникүүд (16 цаг)
- М3. Өгөгдлийн шинжилгээнд SPSS программ ашиглах нь (16 цаг)
- М4. Өгөгдлийн шинжилгээнд Power Bi ашиглах нь (16 цаг)
- М5. R программчлалын хэл (16 цаг)
- М6. Машин сургалт (16 цаг)
- Монгол бичиг /анхан/ (40 цаг)
- Монгол бичиг /дунд/ (40 цаг)
- Монгол бичиг /ахисан дунд/ (40 цаг)
- ISO 9001:2015 стандартын танилцуулах сургалт (8 цаг)
- ISO 9001:2015 стандартын хэрэгжүүлэх сургалт (24 цаг)
- ISO 9001:2015 стандартын дотоод аудитын сургалт (24 цаг)
- ISO 9001:2015 стандартын сургагч багшийн сургалт (40 цаг)
- Зөвлөх үйлчилгээний сургалт (8 цаг)
- Мэргэшсэн мэргэжилтний сургалт (8 цаг)
- Хэрэглээний программ /анхан/ (8 цаг)
- Хэрэглээний программ /дунд/ (8 цаг)
- Хэрэглээний программ /гүнзгий/ (8 цаг)
- Хөрөнгө оруулалтын үр ашиг болон эрсдэлийн үнэлгээ (8 цаг)
- Бүтээгдэхүүний өртөг тооцох арга зүй (8 цаг)
- Нягтлан бодогчдод зориулсан мэргэжлийн сургалт (8 цаг)
- Эд хариуцагч, няравын чадавхжуулах сургалт (8 цаг)
- Хандлагын сэтгэл зүйн үндэс
Хүний хөгжлийн төвийн бүрэлдэхүүн

Дагватөр ЗАЯАБААТАР (Ph.D)
Эрдэмтэн нарийн бичгийн дарга
БНСУ-ын Инха их сургуулийг доктор (Ph.D) зэрэгтэй төгссөн. Программ хангамжийн инженер мэргэжилтэй.

Базаррагчаа БАЯРДУЛАМ
Тэргүүлэх мэргэжилтэн
Бизнесийн ухааны магистр, Радио холбооны инженер, Нягтлан бодогч мэргэжилтэй

Сугарсүрэн ДҮҮРИЙМАА
Mэргэжилтэн
ШУТИС.УУИС-ийг Техникийн ухааны магистр зэрэгтэй, УБИС-ийн" Багшлах мэргэжил" курс төгссөн. "Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер" мэргэжилтэй.