Мэдээллийн технологийн тэнхим
Мэдээллийн технологийн тэнхим нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан мэдлэг, ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх үндсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. Манай тэнхим нь програм хангамж, мэдээллийн систем, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал зэрэг чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг.
Бакалаврын хөтөлбөрүүд
Мэдээллийн технологийн мэргэжлийн хөтөлбөрөөр төгсөгч нь боловсрол, нийгэм, эдийн засгийн бүх салбарт ажиллах ба байгууллагын мэдээллийн технологийн бүхий л асуудлыг хариуцан төлөвлөх, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэнэ. Тухайлбал мэргэжилтэн нь байгууллагын хэрэгцээ болон дэд бүтцэд тохируулан тоног төхөөрөмж болон програм хангамжийг сонгох, суурилуулах, сүлжээний тохиргоо хийх, сүлжээний удирдлага болон аюулгүй байдлыг хангах, вэб болон мобайл программчлалын хөгжүүлэлт хийх, байгууллагын технологийн үйлчилгээг хангах, технологийн удирдлага болон төлөвлөлт хийх зэрэг ажлыг гүйцэтгэх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд
- Техник хангамж/програм хангамжийн инженерчлэлийн асуудлыг зохиомжлох,
томъёолох, анализ хийх, шийдэл боловсруулахыг суурь шинжлэх ухааны болон
инженерчлэлийн мэдлэг, чадвараар хэрэгжүүлнэ. - Дижитал болон танин мэдэхүйн технологийг ашиглан бодит амьдралд тохиолдох
аливаа асуудлуудыг шийдвэрлэхдээ мэдээллийн технологи болон холбогдох
инженерчлэлийн орчин үеийн дэвшилтэт технологиудыг хөгжүүлнэ. - Төгсөгч нь орчин үеийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны чиглэлээр
үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллана. - Төгсөгч нь салбарын болон салбар дундын төслүүд дээр ажиллах мэргэжлийн
өндөр түвшний чадвар, олон талт харилцаа, багаар хамтран ажиллах чадварыг
эзэмшсэн байна. - Төгсөгч нь ёс суртахууны өндөр үнэлэмж, техникийн стандартыг хэрэгжүүлнэ.
- Программист
- Программ хангамжийн инженер
- Системийн администратор
- Компьютер системийн архитектур
- Веб хөгжүүлэгч
- Мобайл апп хөгжүүлэгч
- Системийн инженер
- Компьютерын сүлжээний инженер
- Өгөгдлийн сангийн администратор
- Өгөгдлийн шинжээч
Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах утас
Манай багш нар
Үүсэл хөгжлийн тойм
2006 онд
“Мэдээллийн технологийн профессорын баг”
2009 онд
2009-2010 оны хичээлийн жилээс Мэдээллийн технологийн тэнхим
2017 онд
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 08 сарын 28-ний өдрийн А/563 тоот тушаалаар Эрчим хүчний тэнхимд Мэдээллийн технологи мэргэжлийг нэгтгэн Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийг шинэчлэн байгуулсан.
2025 онд
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 2025 оны 06 сарын 02 өдрийн А/292 тоот тушаалаар бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орж Мэдээллийн технологийн тэнхимийг шинэчлэн байгуулав.
Сургалт
Сургалтын үйл ажиллагааг бакалаврын, магистрын сургалт гэсэн 2 үндсэн чиглэлээр явуулдаг.
- Мэдээллийн технологи
- Мэдээллийн нууцлал, аюулгүй байдал
- Үл задлах аргын оношлогоо
- Нээлттэй эхийн програм хангамж
- Дохио боловсруулалт, Эмбеддед систем
- Үйлдвэрлэлийн автоматжуулалт
- Эрчим хүч хэмнэлт-Сэргээгдэх эрчим хүч