Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны төв

Зорилго

Сургуулийн бодлогод нийцүүлэн, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийг тодорхойлон хөгжүүлэх, тэтгэлэг, эрдмийн эрх чөлөөг хангах явдалд дэмжлэг үзүүлэх, удирдлагаар хангах.

Үүсэл хөгжлийн тойм

Ерөнхий захирлын 2017 оны 08 сарын 28-ны өдрийн А/563 дугаар тушаалаар Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа, зөвлөх үйлчилгээний алба нэртэйгээр анх байгуулагдаж Ерөнхий захирлын 2018 оны 03 сарын 22-ны өдрийн А/226 дугаар тушаалаар Шинжлэх ухаан, хамтын ажиллагаа, зөвлөх үйлчилгээний төв болж шинэчлэгдэж байсан бол өдгөө Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагааны чиглэл

Өнөөгийн байдлаар ЭШХАТ нь Эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, цар хүрээг нэмэгдүүлэх, судалгааны чадамжийг сайжруулах, гадаад дотоодын их, дээд сургууль, судалгааны байгууллагуудтай хамтарсан судалгаа хэрэгжүүлэх зорилгоор дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  • Багш, судлаач, оюутан суралцагчдын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, холбогдох чиглэлээр хэвлэмэл болон электрон сэтгүүл бэлтгэх, хэвлэх, сурталчлах,
  • Багш, ажилтны эрдмийн цол зэргийг нэмэгдүүлэх, эрдмийн бүтээл туурвих ажлыг чиглүүлэх, зөвлөх ажлыг зохион байгуулах,
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр гадаад, дотоодын түншүүдтэй холбох, байнгын харилцааг тасралтгүй хөгжүүлэх,
  • Судалгааны болон сургалтын тэтгэлэг олгох асуудлаар санал дүгнэлт гаргах, холбогдох төсөв, сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих,
  • Хамтын ажиллагаа, Зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааг удирдлагаар хангах, эрдэм шинжилгээ-судалгаа-сургалтын уялдаа холбоо, багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх,
  • “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн алба, тэнхим, төв зэрэг нэгж, багш, албан тушаалтантай бүтээлчээр хамтран ажиллах,
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын шаардлагатай судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үндэсний ба олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулах
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтын ажиллагааг эрчимжүүлэх,
  • Менежментийн тогтолцооны олон улсын стандартуудын (ISO 9001, ISO 14001, OHSAS 18001, ISO 50001 гэх мэт) хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх

Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны төвийн бүрэлдэхүүн

Эрдэмтэн нарийн бичгийн дарга
Дагватөр ЗАЯАБААТАР (Ph.D)

БНСУ-ын Инха их сургуулийг доктор (Ph.D) зэрэгтэй төгссөн. Программ хангамжийн инженер мэргэжилтэй.

Тэргүүлэх мэргэжилтэн
Бямбасүрэн АРИУМАА

ОХУ-ын Эрхүүгийн Техникийн их сургуулийг магистр зэрэгтэй төгссөн. Үйлдвэрлэлийн менежмент мэргэжилтэй.

Мэргэжилтэн
Дашдоржийн БАТЦЭНГЭЛ (Ph.D)

АНУ-ын Өмнөд Дакотагийн Уул уурхай, технологийн сургуулийг доктор (Ph.D) зэрэгтэй төгссөн. Авто тээврийн инженер-эдийн засагч мэргэжилтэй.

Мэргэжилтэн
Даваанямын ОЮУ-ЭРДЭНЭ

МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийг санхүүч мэргэжлээр төгссөн. Бизнесийн удирдлагын магистр (MBA) зэрэгтэй.