Эрдэнэт политехник коллеж
Орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн уялдаа холбоог хөгжүүлэх, ШАТАЛСАН СУРГАЛТТАЙ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО-г хэрэгжүүлнэ.
Техникийн боловсролын сургалт
Эрдсийн физик-хими, баяжигдах шинж чанарын онцлогийг судалж баяжуулах үйлдвэрийн хүдэр бэлтгэлийн процесс, баяжуулалтын аргуудыг ялгах, урвалжийн горимд хяналт тавих, технологийн үзүүлэлтүүдийг тохируулах, баяжмалыг усгүйжүүлэх үйл ажиллагаа, техник, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах чадамж эзэмшинэ.
Уул уурхайн болон үйлдвэрлэлийн бусад салбарын аливаа машин, тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн бүхий л шатны хэвийн ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлэх, засвар техник үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх чадамж эзэмшинэ.
Уул уурхайн болон эрчим хүчний салбарын цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан байгууламж, цахилгаан хангамжийн системийг байгуулах, угсрах, засвар үйлчилгээ хийх, үйлдвэрлэлийн процессыг удирдах, тохируулах, ажиллуулах, өгөгдсөн норм, нормативын дагуу цахилгаан монтаж хийх, суурилуулах, зураг төсөл хийх, шаардагдах хүн хүч, материалын тоо хэмжээ, зардлын тооцоо хийх чадамж эзэмшинэ.
Манай багш нар
Үүсэл хөгжлийн тойм
1999 онд
Техник, технологийн тэнхим нэртэйгээр үүсгэн байгуулагдсан.
2006 онд
Үйл ажиллагаа өргөжин Механикийн профессорын баг нэртэйгээр ажиллах болсон.
2014 онд
Цахилгаан болон механикийн тэнхим нэгдэж Цахилгаан – Механикийн тэнхим нэртэйгээр хамтран ажиллах болсон.
2017 онд
Бүтэц зохион байгуулалтын шинэчлэлтээр “Механикийн тэнхим” нэртэйгээр ажиллаж байна.
Мэргэжлийн сургалт
Мэргэжлийн сургалт нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон уул уурхайн салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд шаардагдах нэгж буюу бүлэг ажилбарыг гүйцэтгэх арга барил, техник, технологийн мэдлэг, чадвар, дадлыг тодорхой ажил мэргэжлийн чадамжийн хүрээнд эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах сургалтуудыг зохион байгуулдаг.
- Мэргэжил олгох сургалт
- Мэргэжил дээшлүүлэх сургалт
- Аж ахуйн нэгж, байгууллагын захиалгат сургалт
2023-2024 оны хичээлийн жилийн мэргэжил олгох 3 сарын сургалтын хуваарь
№ | Мэргэжлийн нэр | Огноо |
1 | Тоног төхөөрөмжийн засварчин | IX, II саруудад |
2 | Цахилгаан ба хийн гагнуурчин | IX, II саруудад |
3 | Цахилгаанчин | IX, II саруудад |
4 | Конвейерийн машинч | IX, II саруудад |
5 | Хүнд даацын өөрөө буулгагч автомашины жолооч | IX, II саруудад |