Уул уурхайн тэнхим
Эрдэс баялгийн салбарт мэдлэг, чадвар, хандлагаараа түүчээлсэн, Монгол улсынэдийн засаг, нийгмийн хөгжилд манлайлагч инженер, судлаачийг хөгжүүлэх, үрдүнд суурилсан тэгш хүртээмжтэй, боловсрол олгоход оршино.
Мэргэжлүүд
Уул уурхайн тэнхим нь бакалаврын гурван хөтөлбөрөөр сургалт явуулдаг.
Ашигт малтмалын баяжуулалтын технологи хөтөлбөр нь ашигт малтмал баяжуулалтын техник, технологийг удирдан явуулж, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга барил эзэмшсэн, харилцааны өндөр соёлтой, хувь хүний болон мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, мэдлэг, чадвараа бие даан хөгжүүлж чаддаг, өөрийн мэдлэгийг бусдад түгээн дэлгэрүүлэх, инженерийн төсөл зохиох, туршилт, судалгааны ажил гүйцэтгэх чадвартай бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж төлөвшүүлэхэд оршино.
ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээдсургуулийн Ашигт малтмалын баяжуулалтын технологи бакалаврын хөтөлбөр нь боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр юм.
- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюутолгой ХХК болон
бусад уурхайнууд - Уул уурхайн үйлдвэрүүдийн судалгааны
лаборатори - Уул уурхайн төслийн байгууллага
- Гидрометаллургийн үйлдвэрүүд
- Их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний
байгууллага - Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын
газруудад мэргэжилтэн
Уул уурхайн ашиглалтын технологи хөтөлбөр нь уулын ажлыг удирдан зохион байгуулах чадвартай харилцааны соёлтой, манлайлах, багаар ажиллах чадвартай нийгэмд болон уул уурхайн салбарт хувь нэмрээ оруулах инженерүүдийг бэлтгэхэд оршино.
Уул уурхайн ашиглалтын технологи хөтөлбөрөөр суралцсанаар “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ийн хүдрийн ил уурхай болон бусад үйлдвэрүүдийн ил болон далд уурхайд дадлага хийх боломжтой.
- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюутолгой ХХК болон
бусад уурхайнууд - Уул уурхайн үйлдвэрүүдийн судалгааны
лаборатори - Уул уурхайн төслийн байгууллага
- Гидрометаллургийн үйлдвэрүүд
- Их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний
байгууллага - Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын
газруудад мэргэжилтэн
Металлурги, металлын технологийн хөтөлбөр нь инновацыг бий болгох, судалгаа хийх, манлайлах, бизнес эрхлэх замаар нийгэм, металлурги болон материалын салбарт хувь нэмрээ оруулах инженерүүдийг бэлтгэх зорилготой юм.
- Шинжлэх ухааны ерөнхий суурь мэдлэг
- Салбар чиглэлийн суурь мэдлэг
- Салбар чиглэлийн ахисан түвшний мэдлэг, арга, хэрэгслүүд
- Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
- Туршилт, судалгаа хийх, мэдлэг бүтээх чадвар
- Системтэйгээр сэтгэх чадвар
- Хувь хүний чадвар ба хандлага төлөвшил
- Мэргэжлийн чадвар ба хандлага төлөвшил
- Багаар ажиллах болон харилцааны чадвар
- Багаар ажиллах чадвар
- Харилцааны чадвар
- Гадаад хэлээр харилцах чадвар
- Аливааг бүтээх, шийдэл гаргахдаа гадаад орчин ба нийгэмд ямар үр нөлөөтэйг тодорхойлох, үнэлэх чадвар
- Аливааг бүтээх, шийдэл гаргахдаа байгууллага ба бизнесийн хүрээнд ямар үр нөлөөтэйг тодорхойлох, үнэлэх чадвар
- Аливааг бүтээхийн тулд шинэ санаа гаргах чадвар
- Шинэ санааг зохиомжлох, төлөвлөх, загварчлах чадвар
- Шинэ санааг хэрэгжүүлэх чадвар
- Бий болсон үр дүн хэрэглэх, үнэлэх чадвар
- Манлайлах чадвар
- Интерпренер чадвар
- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюутолгой ХХК болон
бусад уурхайнууд - Уул уурхайн үйлдвэрүүдийн судалгааны
лаборатори - Уул уурхайн төслийн байгууллага
- Гидрометаллургийн үйлдвэрүүд
- Их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний
байгууллага - Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын
газруудад мэргэжилтэн
Тэнхимийн зорилт
Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх
Үр дүнд суурилсан сургалтыг хэрэгжүүлэх
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чадавхийг сайжруулах
Мэдлэгтэй, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх
Үүсэл хөгжлийн тойм
1998 онд
Техник технологийн тэнхимийн бүрэлдэхүүнд харьяалагдаж байгаад 2006 онд Уул уурхайн олборлолт, боловсруулалтын профессорын баг нэртэйгээр анх байгуулагдаж, профессороор доктор (PhD), профессор С.Давааням ажиллаж байв.
2009 онд
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөн тэнхимийн бүтцэд шилжин Уул уурхайн тэнхим нэртэй болж эрхлэгчээр П.Оюунсүрэн ажиллаж байв.
2015 онд
8 дугаар сарын 01-ний өдрөөс сургуулийн зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр Мэдээллийн технологийн тэнхимтэй нэгдэн эрхлэгчээр нь О.Баярбат ажиллаж байсан юм.
2018 онд
3 дугаар сарын 22-ны өдрөөс сургуулийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан тэнхимийн бүтэц, бүрэлдэхүүнээс Мэдээллийн технологийн тэнхим салж Эрчим хүчний тэнхимтэй нэгдсэн бөгөөд Уул уурхайн тэнхим бие даан сургалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэнхимийн эрхлэгчээр Ж.Батбаатар 2023 оны 5 сар хүртэл ажиллаж байсан.
Манай багш нар
Сургалт
- 1. Уул уурхайн ашиглалтын технологи
2. Ашигт малтмал баяжуулалтын технологи
3. Металлурги, металлын технологи
- Ашигт малтмал баяжуулалтын технологи
- ● L-SX-EW технологийн операторын мэргэжил дээшлүүлэх сургалт
● Ган бөөрөнцөг цувих технологийн операторын мэргэжил дээшлүүлэх сургалт
● Гидрометаллургийн уусгалтын туршилт судалгаа
● Ган ба хайлшны дотоод бүтцийн судалгаа
● Хөрсний шинж чанар, бүтцийн судалгаа
● Хүдрийн /чулуулгийн/ физик-механикийн шинж чанарыг тодорхойлох судалгаа
● Уурхайн нөхөн сэргээлт
● Тэсэлгээний бутлагдлын хүрээ тодорхойлох судалгаа
Манай мэргэжлээр амжилттай яваа төгсөгчид
● Металлурги, металлын технологи хөтөлбөр 2005 оны төгсөглт Н.Нэргүй “Гал сэнтий” ХХК-ийн захирал, алтан гадас одонт
● Металлурги, металлын технологи хөтөлбөр 2005 оны төгсөглт С.Гантулга “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Үйлдвэрлэл, Технологийн парк төслийн нэгж, тэргүүлэх инженер
● Металлурги, металлын технологи хөтөлбөр 2006 оны төгсөглт Б.Одгийв “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Засвар механикийн завод, цутгуурын цех орлогч дарга
● Металлурги, металлын технологи хөтөлбөр 2016 оны төгсөглт М.Дорж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Ган бөөрөнцгийн цех, технологи инженер