Бүтээлийн танилцуулгад тавигдах шаардлага
Танилцуулга нь 1-4 хуудас (А4 хэмжээтэй) багтаамжтай байх.
Үсгийн фонт: Arial, үсгийн хэмжээ: 12pt, мөр хоорондын зай: 1.5.
Баруун, зүүн талын зай: 2.5 см, дээр, доод талын зай: 2 см.
Үгийн алдаа, найруулгын болон утгын алдаагүй, цэгцтэй бичигдсэн байх.
Танилцуулгын бүтэц
Гарчиг:
Танилцуулгын гарчиг товч, тодорхой байх.
Товч тайлбар (Абстракт):
Бүтээлийн зорилго, үндсэн санаа, ач холбогдол, үр дүнг товч тайлбарлах.
Оршил:
Судалгааны үндэслэл, шаардлага, асуудлын хүрээ, ач холбогдлыг тайлбарласан хэсэг.
Арга зүй:
Бүтээлд ашигласан судалгааны арга зүй, туршилт, аргачлалын талаар дэлгэрэнгүй тайлбарлах.
Шийдэл:
Бүтээлийн шинэ санаа, технологийн шийдэл, судалгааны үр дүнг танилцуулах.
Зураг, график, хүснэгтийг хэрэглэх (тайлбартай).
Дүгнэлт:
Бүтээлийн үндсэн санаа, үр дүнгийн ач холбогдол, практикт хэрэгжүүлэх боломжийг онцлон тэмдэглэх.
Ашигласан материал:
Бүтээлд иш татсан ном, судалгаа, материалын жагсаалт
Агуулгын шаардлага:
Бүтээл нь мэдлэгт тулгуурласан, шинжлэх ухаан, технологийн шинэ санаа дэвшүүлсэн байх.
Танилцуулгад практикт хэрэгжүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг тодорхой харуулах.
Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцсэн байх.
Утга, найруулгын хувьд ойлгомжтой, шинэлэг шийдлийг тодорхой илэрхийлсэн байх.
Зураг, график, хүснэгт:
Зураг, график, хүснэгт нь танилцуулгын агуулгыг тодотгож, нэмэлт ойлголт өгөхүйц байх.
Бүх зураг, график, хүснэгтэд тайлбар бичиж, дугаарласан байх.
Танилцуулгын электрон хувилбар:
Танилцуулгыг PDF болон Word форматтайгаар хүлээн авах.
Файлын нэр: Оюутны нэр_Бүтээлийн нэр_2025 (жишээ нь: Батгэрэл_Ногоон эрчим хүч_2025).