Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

Санхүү менежментийн тэнхим

Нийгэм, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөгжлийн шаардлагыг хангасан, орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилт, мэдээллийн технологийг ашиглан санхүүгийн мэдээлэл боловсруулах, удирдан зохион байгуулах, удирдах үйлсийг манлайлан хэрэгжүүлэх мэдлэг, чадвар, мэргэжлийн ёс зүйтэй өрсөлдөх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх сургалт судалгааны нэгж байна.

Бакалаврын хөтөлбөрүүд

Үйлдвэрлэлийн менежментийн шинжлэх ухааны орчин үеийн үзэл баримтлал, зарчим, арга зүйд суурилсан онолын болон практик мэдлэгтэй, хөрвөх чадвартай, мэргэжлийн өндөр ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх

 Төрийн байгууллага:

  • ТӨҮГ-т үйлдвэрлэл, үйлчилгээний бүх шатны менежер
  • Үйлдвэрийн газрын төлөвлөлтийн эдийн засагч  
  • Төрийн байгууллагад чанар, бүтээмжийн мэргэжилтэн
  • Төрийн байгууллагын хүний нөөц, сургалт хөгжлийн менежер 

Хувийн хэвшил: 

  • Бизнесийн байгууллагад үйлдвэрлэлийн төслийн менежер, мэргэжилтэн
  • Үйлдвэрлэл, маркетинг, борлуулалтын менежер 
  • Бизнесийн байгууллагын хүний нөөц, сургалт хөгжлийн менежер 
  • Үйлдвэрийн газрын шинэ бүтээгдэхүүн технологийн менежер
  • Үйлдвэрийн бүтээмж, чанарын мэргэжилтэн

Санхүүгийн шинжлэх ухааны орчин үеийн үзэл баримтлал, зарчим, арга зүйд суурилсан онолын болон практик мэдлэгтэй, хөрвөх чадвартай, мэргэжлийн өндөр ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх

  • Банк, санхүүгийн байгууллагад теллер, харилцагчийн үйлчилгээний ажилтан, зээлийн мэргэжилтэн, эдийн засагч; 
  • Бизнесийн байгууллагад санхүүгийн менежер, эдийн засагч, санхүүгийн шинжээч, эрсдэлийн менежер, тооцоо судалгааны ажилтан, хөрөнгө
  • Төсөвт байгууллагад төсвийн мэргэжилтэн, эдийн засагч, санхүүч, татварын мэргэжилтэн, нийгмийн даатгалын мэргэжилтэн; 
  • Бусад: даатгалын мэргэжилтэн, үнэт цаасны брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх; 

Үүсэл хөгжлийн тойм

2000 онд

Тус тэнхим анх 2000 онд “Эдийн засгийн тэнхим” нэртэйгээр хуучнаар МУИС-ийн Эрдэнэт сургуулийн бүтцийн нэгж болон байгуулагдаж үндэс суурь нь тавигдсан.

2001 онд

“Бизнес удирдлагын тэнхим” нэртэй болсон.

2006 онд

Хуучнаар МУИС-ийн Эрдэнэт сургуулийн харьяанд “Санхүү-Эдийн засгийн тэнхим” байгуулагдаж санхүү хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлдэж эхэлсэн.

2023 онд

Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 293 тоот тогтоолоор МУИС-ийн Эрдэнэт сургуулийг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай нэгтгэснээр тус сургуулийн хувьд шинээр бий болсон бүтцийн нэгж юм.

Манай багш нар

Н.Цэрмаа

Тэнхимийн эрхлэгч

Т.Элдэв-Очир

Ахлах багш

Б.Батгэрэл

Ахлах багш

А. Батдаваа

Багш

Д.Оюу-Эрдэнэ

Багш

Д.Мөнхжаргал

Багш

Л.Буяндулам

Багш

Д. Ундармаа

Багш

Д. Болоржаргал

Багш

Б.Тунгалаггэрэл

Багш

Сургалт

  • Үйлдвэрлэлийн менежмент 
  • Санхүү 2+2
  • ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуультай хамтарсан дараах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 

    • Үйлдвэрлэлийн менежмент 
    • Хүний нөөцийн менежмент 
    • Санхүүгийн менежмент
  • Хэрэглээний программ /дунд болон ахисан түвшин/
  • Хөрөнгө оруулалтын үр ашиг болон эрсдэлийн үнэлгээ

Менежмент: Үйлдвэрийн газрын хүний нөөцийн менежмент, маркетинг, стратегийн төлөвлөлт, чанар бүтээмжийн менежмент, бүс нутгийн менежмент, сэтгэл ханамжийн судалгаа 

Санхүү: Төсөвт болон бизнесийн байгууллагын үр ашгийн шинжилгээ, өрхийн санхүү, банк, татвар, нийгмийн даатгал

Манай мэргэжлээр амжилттай яваа төгсөгчид

Судалгаагаар “Санхүү” хөтөлбөрөөр төгсөгчдийн 79% нь төгссөн мэргэжлээрээ ажил эрхэлж байна. Мөшгөх судалгааны үр дүнгээс  харахад: 

  • Ажил эрхэлж буй төгсөгчдийн 49% 3 сарын дотор, 17%  6 сарын дотор, 17%  1 жилийн дотор ажилд ордог бол 16% нэг жилээс дээш хугацааны дараа ажилд ордог.
  • Төгсөгчдийн 25% нь ахисан түвшний сургууль төгссөн буюу магистр, докторын зэрэг  хамгаалсан.  
  • Нийт төгсөгчдийн 50%, ахисан түвшний сургууль  төгсөгчдийн 64% нь карьер өссөн. 

Тус тэнхимийн (хуучин нэрээр МУИС-ийн Эрдэнэт сургуулийн “Санхүү”, “Бизнесийн удирдлага”  хөтөлбөрөөр төгсөгчид банк, санхүү, төр хувийн хэвшлийн байгууллагад амжилттай ажиллаж, удирдах албан тушаал хашдаг. Тухайлбал, 2008 оны төгсөгч  Г. Алтансүх “Эрдмин” ХХК-ийн Захиргаа, Санхүү, Хүний нөөцийн асуудал эрхэлсэн албаны дарга, 2010 оны төгсөгч Л. Төгөлдөр Сэлэнгэ аймгийн  АЗДТГ-ын ХШҮХ-ийн дарга, 2008 оны төгсөгч Т. Буянболд Орхон аймгийн ШШГГ-ын санхүүгийн албаны дарга, 2008 оны төгсөгч Ч. Эрдэнэбилэг “Андуудын мөрөөдөл констракшн” ХХК, “Дикель Прогресс” ХХК-ны санхүүгийн албаны дарга, 2023 оны төгсөгч А. Алтансүх “Агула бадам” ХХК-ны захирал, 2010 оны төгсөгч Д Нандинцэцэг  “Эрдэнэт хивс” ХХК хүний нөөцийн албаны дарга,  2010 оны төгсөгч Б. Анхмаа Сэлэнгэ Орхонтуул сум, ХААН Банк салбарын эрхлэгчээр ажиллаж байна.